ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаргын усыг говь руу шилжүүлэх төслийн тендерийг зохион байгуулах ажлыг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК хийнэ"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Оюу Толгой” ХХК 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр "Оюу Толгой" ХХК-ийн өнгөрсөн II улиралд байгаль орчны чиглэлд хийгдсэн ажлуудын талаар тус компанийн Тогтвортой хөгжлийн төслүүд хариуцсан ерөнхий зөвлөх н.Ууганбаяр дараах зүйлсийг онцоллоо. 

  • Өнгөрсөн II улиралд "Оюутолгой" ХХК-ийн усны эргүүлэн ашиглалт 88.6 хувь байсан бөгөөд нийт усны хэрэглээнд 8.6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт өглөө. 
  • Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хог хаягдлыг дахин боловсруулах сайжруулалтын арга хэмжээний хүрээнд хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах хэмжээ 11 хувиас 69 хувь болж сайжирсан байна.
  • Говь Гурвансайхны тусгай хамгаалалттай газарт зэрлэг амьтанд зориулж өвсний тусламж хүргэж ажиллаа. 
  • Хүүхдүүдийг багаас нь байгаль орчны мэдлэгтэй болгох ажлын хүрээнд Ханбогд сумын хүүхдүүдтэй хамтарч шувуу ажиглах өдөрлөгийг хийлээ. 
  • Өнгөрсөн улиралд жилдээ 250,000 ширхэг тарьц ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо суманд байгууллаа. Өнгөрсөн онд Цогт-Овоо, Ханбогд суманд хоёр мод үржүүлгийн газрыг байгуулсан. Мөн Сэврэй суманд мод үржүүлгийн газар байгуулах тендерийн ажил явж байна. 
  • Мод үржүүлгийн газрын ажлыг хөнгөвчлөх үүднээс өнгөрсөн улиралд ₮1.5 тэрбумын үнэ бүхий зургаан багц 48 тоног төхөөрөмжийг Ойн Газарт хүлээлгэн өгчээ. Нийтдээ 10 багц 80 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 
  • Энэ жил Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 187 га газар нөхөн сэргээхээс 91.6 га талбайг сэргээж орон нутагт хүлээлгэн өглөө. 
  • Богд уулын Түргэний аманд энэ жил 32 га талбайд ойжуулалт хийж нийт 175,000 модыг тарьж дуусгасан. 
  • "Оюу Толгой ХХК"-ийн ажилчдадаа энэ хавар 35,000 тарьц суулгацыг үнэгүй тараасан. 

Мөн гадаргын усыг говь руу шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх ажилд санхүүжилт өгч байгаа бөгөөд тендерийн зохион байгуулах гүйцэтгэлийн хяналтыг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК хийхээр болсон байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Алтай [66.181.161.206] 2024/8/23
Битгий хачин юм сэтгээд байгаарай.
0 | 0 Хариулах
Зохиолч Л.Пүрэвдорж [103.212.119.90] 2024/8/22
Монголын говьд ус газрын гадрага дээр оршин байх зохироо байхгүй учир л газрын гүнд хэдэн зуун метрт орж тогтсон хэрэг. Энэ бол Орчлонт ертөнцийн оршихуйн зохироо. Тийн учирт говийн газрын гадрага дээр хэчнээн ч ус аваачиж асгаад нэмэргүй. Дороо ширгэж хатна. Тэгээд ёстой мөнөөх " Уулын буга үгүй, унасан бух ч үгүй болно" гэсэн үг. Чухам Тэнгэризм гэж нэрлэдэг нүүдэлчин Монголын язгуур философи ухаанаар бол Орчлонт Ертөнц аваас хэн ч хэзээ ч хаана ч хэрхэн ч бүтээгээгүй "Өөрөө оршихуй" хэмээдэг. Өөрөө оршихуй учир оршихуйн зохироотой. Тэгүүнээрээ л оршино, эс оршино. Хүн оролцох гэж оролдоод нэмэргүй. Харин ч бүр гай болно. Учир нь, өөрөө оршихуйг хүн бүтээхгүй. Хэрэв мугуйдлан мунхаглаж Хэрлэн голыг үерлэж байхад нь усыг говьд аваачиж хиймэл тэнгэс байгуулах гэж оролдвол Хэрлэн гол ч үгүй, хиймэл нуур ч үгүй болно. Харж л байгаарай. Бас, Хэрлэн гадагш урсгалтай гол шүү. Тэнд хүрээд Хэрлэн манай гол биш болдог байх .Тэнд ямар сүйрэл болох бол? Олон улсын хууль журам бий байх шүү.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.185.109] 2024/8/22
Олигтойхон чанартай ирээдүйгээ харсан бүтээлч юм бүтээгээрэй!!! Хамгийн гол нь МАН-АН-Н төрд хариуцуулах болохгүй шүү!!! Төр бол шалбаагтай хонхор заагаад энэ бн гээд зогсож байна шүү!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.140] 2024/8/22
БОАЖЯ Батэрдэнийн үед ердөө ой, аялал жуулчлалын газар гэсэн 2 хэсэгтэй мэт болж, бас эзэнгүйдэж, бодлого бүрэн алдагдсан хачин яам болчихсон байсан. Хуучин ажиллаж байсан ажилтнуудаа сайдтай хамтарч ажиллах, түүнийг хэлснийг яг таг дагах хүнээ үлдээж шинээр баахан хүн авсан. Одоо Одонтуяа л цэгцлэх байх даа.
0 | 0 Хариулах
өө [45.117.35.35] 2024/8/22
гүний ус дуусгалаа одоо хуцаа
0 | 0 Хариулах
555 [66.181.180.90] 2024/8/22
маш зөв санаачлага, хурдан хэрэгжүүлэх тусам бидэнд шууд үр дүнгээ өгөх төсөл шүү... Монголчууд аа
0 | 2 Хариулах
Зочин [202.126.94.62] 2024/8/22
Борооны усыг гадагш гаргаж алдсаар олон жил боллоо. Хур бороо багатай жил ус ямар их хэрэгтэйг орон нутгийн иргэд, мал амьтад яс махаараа мэдэрсээр ирсэн дээ. Ажил хэрэг болгохдоо хөрөнгө мөнгө гаргаад дорвитой шийдээсэй дээ. Оюу толгой төслөөс өөр Монголчууд бидэнд сэтгэл, хөрөнгө гаргах байгууллага байгаа ч үгүй, цаашид байх ч үгүй биз дээ.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.116.47] 2024/8/22
ОЛОН ЖИЛ ЯРИГДЛАА ОДОО ХИЙХ ЦАГ НЬ БОЛСООН. ОЮУ ТОЛГОЙН МӨНГӨӨР ГОВИЙН БҮС НУТГУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙВЭЛ ЗҮГЭЭР ДЭЭ УУЛ НЬ. ХАА БАЙСАН ДАРХАНД БУСАД УУРХАЙН СЭНДИЙЧЭЖ ХАЯСАН ГАЗРЫГ ОЮУ ТОЛГОЙ НӨХӨН СЭРГЭЭГЭЭД ЯВЖ БАЙЖ БОЛОХГҮЙ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/8/22
Uls dayaar hiij boloh yu l bna hiine. guu jalgaaraa huvaagdaad baih ym baihgui
0 | 0 Хариулах
💩 [66.181.184.221] 2024/8/22
Amu Darya nuurig shirgeesen shig odoo hangaig tsul bolgoh nidee
2 | 0 Хариулах
Зочин [180.150.124.200] 2024/8/22
Нуур болон урсаад гараад явдаг гол 2 оо эхлээд ялгана уу.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.63] 2024/8/21
Нянбаатар нэг компанитай шууд тохирох байхаа. Тендерт ороод бараг ажлын гарз болчихсон юм биш үү наад шинэ хууль чинь
1 | 0 Хариулах
хотын иргэн [66.181.160.69] 2024/8/21
Мод тарьсан тухай л ярих ю. Өөөр хийсэн, бүтээсэн ажил алга уу?м
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.216, 136.226.229.35] 2024/8/21
nice
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.110] 2024/8/21
orosiin tagnuul trolluudl ene tosliig eserguutsej baigaa.
9 | 3 Хариулах
Зочин [66.181.190.57] 2024/8/21
тхххх
3 | 2 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/8/21
тагнуул нтр бишээ, зүгээр л хэдэн төгрөгөөр эсэргүүцдэг хог новшнууд
4 | 1 Хариулах
💩 [66.181.184.221] 2024/8/22
hujaad bol uhaj suitgej l baival sain baihdaa,
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.107] 2024/8/21
Gadargiin us gedegt gol oroh uu ordog bol demjihgui yum bn. Battulga bolon Munkhbayasgalan nar orkhon govi geed yariad bga ter ni huviin uul uurhain kompaniud ustai boloh geed jaahan mungunii surag yarigdaj dee yanz ni
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/21
Үерийн үеийн илүүдэл халисан усыг яриж байнаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.104] 2024/8/21
Эрдэнэс Оюу толгой гэдэг ямар учиртай юм. Жаахан ялгаа байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.57] 2024/8/21
энэ маш зөв шүү. Хойд болон зүүн хилээр гарч байгаа усны тодорхой хувийг дотооддоо авч үлдэх ажлыг хийх цаг болсон.
8 | 2 Хариулах