ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" ХХК энэ улиралд дотоодын ханган нийлүүлэгчдээс ₮1.3 их наядын худалдан авалт хийжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюу толгой" ХХК-ийн Санхүү, бизнесийн газрын татварын нягтлан бодогч н.Дорж компанийн Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын 2024 оны II улирлын мөнгөн зарцуулалтын мэдээллийг хүргэлээ. 

"Оюу толгой" ХХК энэ оны II улиралд Монгол улсад нийтдээ 1.6 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн байна. Сар бүрийн нийт мөнгөн зарцуулалт голчлон харилцагч аж ахуй нэгж бусад байгууллагад төлсөн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хангамжийн бараа материал, тээвэр, шатахуун, багаж хэрэгсэл зэрэг үйл ажиллагааны шууд зардлууд багтаж байгаа аж. Мөн татвар, хураамж, бусад төлбөр болон цалин хөлс зэргээс бүрдэж байгаа юм байна. 

Нийтдээ 480 орчим сая ам.долларын зарцуулалт хийсэн нь өнгөрсөн улиралд Монгол улсын валютын ханшийн тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулсан гэдгийг тэрбээр онцлов. 

Дотоодын худалдан авалт:  

Энэ улиралд дотоодын ханган нийлүүлэгч компани, аж ахуйн нэгжээс 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийссэн нь нийт худалдан авалтын 91 хувийг бүрдүүлж байгаа аж. 

Тэр дундаа Өмнөговь аймгийн компаниудаас 227 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна. 

Татвар хураамж: 

II улирлын нийт мөнгөн зарцуулалтын 19 хувийг улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар хураамж эзэлж байна. Нийт 306 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. Энэ нь өмнөх үеийн мөн үеэс 60 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.108] 2024/8/22
бага байна!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.45] 2024/8/22
Баялгийг маань улайм цайм дээрэмдэж бгаагаа бас муухан нуух санаатай. Монгол улсын бүх юм ард түмний өмч байнаа гээд Үндсэн хуулиндаа заасан бдаг юм шүү гадны дээрэмчидээ.
1 | 2 Хариулах
Зочин [86.48.8.209] 2024/8/22
бүхэл бүтэн улс байж нэг муу хувийн компанид луйвардуулж байдаг, арчаагүй юм тэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/8/21
Гадаад компаниуд монголд салбараа байгуулаад л бүтээгдэхүүнээ зараад байгаа шдээ. Тэд нарт л ихэнх мөнгө нь явж байгаа. Монголд мөнгө үлдээд байна гэж хөөрөх хэрэггүй!
7 | 3 Хариулах
Зочин [66.181.177.39] 2024/8/22
дотоодод юу үйлдвэрлэдэг болчихоод мөнгө үлдсэнгүй гээд байгаа хэрэг вэ? ажлын хувцас дотоодоос авлаа гэхэд даавуу, товч, цахилгаан гээд монголд хийдэггүй, хоол авлаа гэхэд амтлагч, бас бус юм нь импортоор, сүүлдээ гурил хүртэл импортоор ирж байгаа. машины тос масло бүгд импорт, бичгийн цаас үдээс хүртэл импорт шүү дээ. Үйлдвэрлэгч болох л хэрэгтэй.
1 | 0 Хариулах
д.амартүвшин ба б.сэржмаа [13.231.122.216] 2024/8/21
оюутолгойн хангамж дээр бузартсан хэдэн авилгачид шигдээстэй хамаг өнгөтэй өөдтэй ханган нийлүүлэлтүүдийг түүсээр байнаа. д.амартүвшин, б.сэржмаа, ч.нэргүй, г.баярхишиг тэргүүтэй хулгаруудыгаа зайлуулаачээ, оюутаар тендерт орохоор ц.нармандах гээд бацаан бас тоншоостой хэцүү юм
9 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/8/22
Ter hediig n tegeed OT comliance-d heleed barimttai n shalguulaachee..
2 | 0 Хариулах