ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Яг үнэндээ бид усаа үнэгүй ашигладаг, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын болон худгийн ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү?

- Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй. Харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж саналуудаа нэгтгэнэ.

- Харин нөгөө ажлын хэсэг нь...

- Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүс ойгоор бүрхэгдсэн талбай, ойн сан бүхий газар, цэвэр бохир усны шугам сүлжээ шинээр хийхээр төлөвлөсөн. Мөн зураг төсөл батлагдсан инженерийн дэд бүтэцтэй, төвлөрсөн шугам сүлжээтэй газарт цооног өрөмдөж худаг гаргахыг хориглох талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг юм.

Бид үүнийг хялбарчлаад “Худаг” гээд байгаа. Ажлын хэсэг маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бидний гол зорилго бол ундны усыг цэвэр байлгах, хамгаалах юм. Хэн нэг нь дуртай газраа өрөмдөөд худаг гаргаад байдгийг цэгцэлье гэж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгч байгаа мэдээллээр Монгол Улсад 78 мянган худаг байдаг. Үүний гуравны нэг нь Улаанбаатар хотод байна.

Нэг худгийг тойроод олон арван нүхэн жорлон байна. Ийм нөхцөлд тэр худаг, худгийн ус цэвэр байх боломжгүй. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 350 мянган нүхэн жорлон бий. Харин Усны газрын дарга З.Батбаяр бол 680 мянган нүхэн жорлон байгаа гэдэг. Яагаад жорлонгийн тоо яриад байна вэ гэхээр ямар зайд яаж нөлөөлдөг гэдэг нь чухал. Судалгаагаар хөрсөн дээр ямар байгаагаас шалтгаалаад 6-250 метр радиусад гэдэсний савханцар тархаж байдаг. Тэгэхээр тэр олон мянган жорлон, худгийг бохирдуулж, эргээд энэ нь хүндээ халдвар тараах үндэс болоод байна.

Хөрсний бохирдол, ундны ус ярьж л байгаа бол нүхэн жорлонгийн асуудал заавал ингэж давхар яригдах болчхоод байна. Худгаа тоолоод яг тоог нь гаргачихъя, бас нүхэн жорлонгийн нэгдсэн тоог гаргая. Нэг талдаа нүхэн жорлонг багасгах, байгальд ээлтэй технологиудаар шийдэх ажил нь явах байх. Нөгөө талдаа ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн.

"Гүний усыг хамгаалах хамгийн эхний арга бол гүний худгаас ус хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны тоолууртай болох шаардлага тавих" 

- Худгийн тоог яаж гаргах вэ, ер нь цаашдаа худаг гаргах зөвшөөрлийг хориглоно гэж ойлгож болох уу?

- Хэрэглээг хянах, гүний усыг хамгаалах хамгийн эхний арга бол гүний худгаас ус хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны тоолууртай болох шаардлага тавих юм. Гүний усыг зөвхөн өрхийн хэрэгцээнд, ундны зориулалтаар ашиглана гэдэг ч юм уу заалт оруулаад хэрэглэж байгаа хэн боловч тоолууртай байна гээд журамлаад өгвөл худгийн тоо гарчихна бас хэрэглээг хянаад явчихна. Ажлын хэсэг дээр бол гүний худаг өрөмдөхийг хориглох тухай маш олон үндэслэлтэй саналуудыг мэргэжлийн хүмүүс гаргасан.

"Тарифыг бага багаар нэмэгдүүлж олон улсын жишигт ойртуулах зөвлөмж өгсөн байдаг"

- Усны төлбөрийн асуудал ер нь яригдав уу? Манай улс бол хэрэглээний усандаа маш бага тариф тогтоосон улсын нэг шүү дээ.

- Манай улс усны дөрвөн төрлийн төлбөр л авдаг. Нэгдүгээрт, ус ашигласны төлбөр. Энэ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гуравдугаарт, ус хомстуулсны төлбөр. Харамсалтай нь, 2012 оноос усны тухай хуульд байгаа энэ заалтыг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байдаг юм билээ. Дөрөвдүгээрт, усны үйлчилгээний төлбөр гэж байгаа. Энэ бол бидний мэддэг төлбөр. Бид үүнийг хэрэглээний ус ашигласны төлбөр л гэж ярьдаг. Яг үнэндээ бид усаа үнэгүй ашигладаг. Одоо төлөөд байгаа төлбөр бол Ус сувгийн газрын гаргадаг зардлыг л төлж байгаа. Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөлд ч манай улсын хэрэглээний усны үнэ тарифыг маш бага гээд тарифыг бага багаар нэмэгдүүлж олон улсын жишигт ойртуулах зөвлөмж өгсөн байдаг.

- Танаас тодруулга ярилцлага авч байгаа энэ үед нийслэлээс хөрсний усыг зориулалтын бусаар зайлуулж байгаа зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна. Хөрсний усыг хууль бусаар зайлуулах, зөвшөөрөл авахгүй шавхах зэрэг ноцтой зөрчлүүд байх шиг байна?

- Усны газраас авсан мэдээллээр хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж байгаа юм билээ. Энд нэг тоо баримт хэлье. Ус сувгийн удирдах газар жилдээ 50 сая метр.куб ус нийлүүлдэг. Гэтэл хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан энэ 18 аж ахуйн нэгж 11 сая куб.метр усыг шавхан зайлуулж байгаа. Зөвшөөрөл аваад зайлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ бодоод үз дээ. Ус сувгийн удирдах газрын жилдээ нийлүүлдэг усны тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхаад зайлуулж байна.

Зөвшөөрөлгүй хэд ч байгаа юм бүү мэд. Сүүлийн хэдэн хоногт гэхэд л нийслэл маш олон зөрчлийг илрүүлж, үүрэг өгөөд явж байна. Бид хүүхдийг шүдээ угаахдаа крантаа хаа, усаа хэмнэ гээд л байдаг. Бодит байдал дээр хэдхэн аж ахуйн нэгж ийм их хөрсний усыг шавхаж байна. Харамсалтай, хайран байгаа биз.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.57] 2024/8/22
Ар гүнт рүү халуун хүйтэн усны шугам бохирын шугам байршуулаач
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.163] 2024/8/22
Эхлээд Оюу толгой секундэд олон 1000 л ус цөлмөж байгаагийн учрыг олчоод гуц.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.176] 2024/8/22
Хяналт шалгалт хийдэг газраа татан буулгахаар ийм зөрчил буюу хорлон сүйтгэх ажиллагаа гэмээр үйлдлүүд гараад байгаа юм шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2024/8/21
Төрд ажилладаг арчаагаа алдсан баастай багс долоогоод ард иргэдээ шулсан хууль дүрэм журам нэртэй хогийн юм хийж гаргах нээ Тэр говьд бгаа олон арван гадаадын ХХК аадаас төлбөр авдаг билүү
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.54] 2024/8/22
Авалгүй яахвээ тэр татвараар чинь багш ажилчид цагдаа сэргийлэх гээд нийгэмд шаардлагатай бүхий л зүйлүүд хийгдэж байгаа.
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2024/8/21
Хогийн новшнуудаа дан ард иргэдээ шулах хууль дүрэм гаргах гээд зүтгэх юм Новшнуудаа тэр Оюутолгой өдөрт хэдэн сая куб усаар үнэт баялаг угаагаад гаргаж бна новшнуудаа төлбөр гэж үнэн бага төлдөг!!!!!!!
1 | 1 Хариулах
Зочин [103.212.162.83] 2024/8/21
Ийм том Монгол улсад цөөхөн хэдэн иргэн болон төрсөн бид нь усаа заавал үнэтэй хэрэглэж хэмнэх хэрэгтэй юу. Усны нөөцийн хомсдолд оруулаж байгаа уул уурхайн замбраагүй хэрэглээг цэгцлээ. Уух ус, бараг амьсгалах агаараас татвар, торгууль авах нь
3 | 2 Хариулах
Зочин [202.126.91.191] 2024/8/21
Эхлээд уул уурхайд болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд асар ихээр гүний усыг хэрэглэж буйг ярьж хэрэглээг нь хянахаа бодоо. Хувь айлууд харинч маш гамтай, аригтай, усаа хайрлаж хэрэглэдэг шүү.
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.150] 2024/8/21
Худаг ус гэж байхаар нүхэн жорлонгуудаа булдаг юмуу, цэвэрлэдэг юмуу нэг хувьсгалын шинжтэй ажил хийхгүй бол Монголчууд өөрсдийгөө хорлоод дууслаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.147] 2024/8/21
Ундны усны хэрэглээн дээр хэт сүржигнэж, хорио хязгаар тавьж, үнэ төлбөр нэмж болохгүй ээ. Ундны ус бол хүний наад захын анхдагч хэрэглээ...
2 | 3 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/21
Битгий шаа чи, гадаадуудад болхоор зүгээр өгдөг байж монгол хүн монголдоо бүр байтлаа усаа уух эрхгүй болгохнуу хуцдаг халтар вэ, монгол хүн монгол газар шороондоо эзэн байна шүү хятад нохой минь
4 | 2 Хариулах
Зочин [202.9.47.54] 2024/8/22
Энэ нэг сонин жигтэй боловсролгүй монгол хүмүүс их байх юмаа. Эд нарыг зах зээлийн харилцаанд оруулахгүй орхигдуулсан бололтой. Социализмдаа гацагсад.
0 | 0 Хариулах
Зочин [51.75.161.195] 2024/8/21
Төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхээр элдвийн дүрэм журам хууль гаргаж авилгал хүнд суртлыг цэцэглүүлдэг. Иймэрхүү хэрэггүй албан тушаалыг цөөлж ажлаас нь халах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоог эрс цөөлөх хэрэгтэй. Хоолны савууд.
3 | 2 Хариулах
Зочин [103.212.117.82] 2024/8/21
Яг үнэндээ оршин суугчид хүмүүс өөртөө ахуйдаа өндөр үнэтэй ус хэрэглэдэг харин нөгөө уул уурхай бусад аан-үүд л гэхээс биш
3 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/8/21
Гүний худгийн зөвшөөрөл олгохгүй гэхээсээ усны тоолууртай, тарифын шатлалтай болгох нь үр дүнтэй арга хэмжээ болно. Манайд юм л бол хаана, хорино гэнэ. Тэр нь цөөн хэдэн хүнд ашигтай тусдаг. Эцсийн дүндээ асуудал нь бүр хүндэрдэг
5 | 1 Хариулах
Зочин [202.55.188.100] 2024/8/21
Татвар хураамж авсан мөнгөөрөө тэгээд ус нөхөж авах уу.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.82] 2024/8/21
Тэгвэл яг үнэндээ орон сууцны айл өрхүүд усны суурь үнэ+ халуун хүйтэн усны төлбөр+нөат гээд бүгдийг нь төлж байгаа. Дээр нь магадгүй СӨХ гэж луйварчдын ашигдасан усны зардлыг ч төлж байж мэдэх юм.
5 | 0 Хариулах
Z [202.9.40.196] 2024/8/21
Хуцан биз энэ өлөнгүүүд авилгал авах хэрэгсэл зөвшөөрөл шинэээр гаргаж ирхэнлдэээ
3 | 1 Хариулах
Зочин [66.181.178.178] 2024/8/21
Ус бол чандмань эрдэнэ Алтнаас ч үнэтэй зарим улс төрчид шингэн алт гэж цэцэрхдэг
1 | 2 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/8/21
сумын төвийн айлууд хашаандаа ихэнх нь гараар ухсан худагтай
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.17] 2024/8/21
Одоо тэгээд зулсандаа худаг гаргахыг хориглож байгаа юм уу, ингээд байвал харин ёстой алалцана шүү
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.246] 2024/8/21
Бас нэг туйлширсан орк
6 | 2 Хариулах
Зочин [202.126.88.163] 2024/8/21
Нара нетээр бараа зарсанч яадаг юм.Амьдрах гээд л яваа ядарсан тэнэгдүү авгай. Олуулаа нийлж тал талаас нь боорлоод пизздаанууд. Нэг л их ёс зүй ярьсан пизздакууд. Юуг чинь авчихсан ий пизздааа. Хууль бус зүйл зарчихсан юм уу пизздааа минь. Цэмцэгнээд байгаарай лалларруууд аа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.188.54] 2024/8/21
APU company hashaandaa barilga baeih geed buten jil us asgaj asgaad nuur uustel ni goojuulj baina hynadag gazar baina uu
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.211] 2024/8/21
Мөнгө төлөхөд цааргалах зүйлгүй л дээ. Гэхдээ наад байгаа байдлаа л харчих л даа. Хаа сайгүй идий ууя гэсэн хулгайчуудаар дүүрчихсэн , хаанаас хэнээс юу саахуу гээд өдөр шөнөгүй бодоод сууж байдаг та нарт өгөх үү? Хуцав аа. Эхлээд гэр хороололдоо дулааны дэд бүтэц гаргачих. Бид нараас дээрэмддэг НДШ аа шинэчилчих. Муусайн нам дагасан хулгайчуулдыг янз бүрийн Татвар, Торгууль, Шимтгэл гээд тэжээгээд л байдаг дээрдсэн зүйл байгаа юм уу? улам л замбараагүй улам л новшийн болоод байна
8 | 0 Хариулах
Зочин [112.72.10.230] 2024/8/21
Зуслангийн хувийн худгуудыг цэгцлэх цаг болсон
3 | 2 Хариулах
Зочин [66.181.185.150] 2024/8/21
МӨН ЯРИВАА , МОНГОЛ ХҮН ТОДОРХОЙ ЗАРДЛАА ГАРГААД ГҮНИЙ ХУДАГ ГАРГААД ӨӨРТӨӨ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ЮУ
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.57] 2024/8/21
Нара нетээр бараа зарсанч яадаг юм.Амьдрах гээд л яваа ядарсан тэнэгдүү авгай. Олуулаа нийлж тал талаас нь боорлоод пизздаанууд. Нэг л их ёс зүй ярьсан пизздакууд. Юуг чинь авчихсан ий пизздааа. Хууль бус зүйл зарчихсан юм уу пизздааа минь. Цэмцэгнээд байгаарай лаларууууд аа
1 | 3 Хариулах
Зочин [112.72.10.230] 2024/8/21
Эмчид үзүүл, сэжгээ
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.47] 2024/8/21
ХОРВОО ЕРТӨНЦ ҮНЭ ТОГТООГООГҮЙ БАЙХАД ХҮМҮҮН БИД ҮНЭ ТОГТООХ ЯМАР ЭРХТЭЙ ЮМ БЭ! ТЭР НЬ ТЭГЭЭД УЛНЫ УЛСЫН УЛНЫ ДАРГА ШҮҮ!
5 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.47] 2024/8/21
АЛТАН НАР ИЛЧЭЭ ТҮГЭЭЖ АРИУН ЦЭНГЭГ УСАА ДЭЛХИЙ ТҮГЭЭЖ АМЬСГАЛАХ АГААРЫГ ХҮРТЭЖ БАЙЖ ӨЧҮҮХЭН БӨӨСНҮҮД АРАЙ Л ДАВАРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ!
2 | 1 Хариулах
Зочин [122.201.26.237] 2024/8/21
Худаг бол өөрсдөө зардлаа гаргаад байгалийн нөөц ашиглаж буй хэлбэр. Харин модон жорлон бол мөнгөө хэмнээд орчноо бохирдуулж байгаа байдал. Худаг хорьлоо гээд орчны бохирдол арилахгүй. Харин модон жорлонгоо цөөрүүлэх хэрэгтэй. Модон жорлон бүрийг бүртгэж, орчны бохирдлын татвар авах хэрэгтэй. Банкуудтай яриад био жорлонгийн хөнгөлөлттэй, хүүгүй зээл гаргуулах хэрэгтэй. Дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй. Орчны бохирдлын татварын орлогоор нь сар бүр ариутгал хийдэг байх хэрэгтэй. Яагаад ийм малууд нь төрд гараад дэмийрээд суудаг байна аа...
14 | 0 Хариулах
Улаан комментчин Commie [202.9.46.139] 2024/8/21
Төв аймгийн Лүн сумыг машинтай дайран өнгөрч байсан чинь худаг л бололтой дүнзэн бор байшингийн дээр УС БОЛ УЛСЫН ҮНЭТ БАЯЛАГ МӨН гэсэн бичиг байж билээ. Тэгж л усыг их үнэтэй эд гэдгийг нь мэдэж авч байж билээ.
2 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/8/21
ЦЭВЭР УСЫГ ХҮРТЭЛ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭЧИХ САНААТАЙ ЭРГҮҮ ООРКУУД. ДЭЛХИЙ ДЭЭР УС ҮНЭГҮЙ АШИГЛАДАГ УЛС ХААНА Ч БАЙХГҮЙ ШҮҮ. ЕР НЬ ЦААШДАА 1000 Л ХҮРТЭЛ ЛИТР ТУТАМДАА 10 ТӨГРӨГ, 1000-ААС ДАВБАЛ 100 ТӨГРӨГ ГЭЭД ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ. ДАВАРЦАН ООРКУУД
2 | 6 Хариулах
РАВДАН [66.181.160.47] 2024/8/21
АНУС БОЛОВСРОЛ ГЭЖ ИЙМ Л БАЙНА ДӨӨ!
0 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.47] 2024/8/21
ШУНАЛ ГЭЖ ЭНЭ ДЭЭ! УДАХГҮЙ ҮҮЛИЙГ НАРЫГ ХУВЬЧЛАХ ЮМ БАЙНА Л ДАА! ЭНЭ БОЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН СОЛИОРОЛ ШҮҮ!
7 | 1 Хариулах
Зочин [139.5.217.110] 2024/8/21
Uuriihuu ezemshdeg gazar doorh us miniih bishuu tgd? Uur hen negend mungu tulj teriigee ashiglah yostoiyu?
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.83] 2024/8/21
Бас бид үнэгүй агаар амьсгалж ирсэн үүнийг бас цэгцлэх цаг бас л болсон байх тиймүү
7 | 1 Хариулах
Зочин [103.212.162.83] 2024/8/21
Бидний ус биш чиний ус юм уу
2 | 1 Хариулах