ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан стандарт бус 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хогийг цэвэрлүүлэв

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулжээ. 

Дээрх нууруудын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн онд буулгасан. Улмаар эко гэр ажиллуулж байсан иргэд соруулдаг бие засах газар нэртэйгээр бетонон кольцотой модон жорлонгуудыг дахин барьж байгуулсан байна. 

Эдгээр жорлонгуудын бохир дүүрсэн үед соруулах машин хүрэлцээгүй, аялагчдын ачаалалттай үед ашиглах боломжгүй болдог. Мөн зөвшөөрөлгүй олон гэр, шовгор барьж байгуулснаас нуурын эрэг орчмын даац хэтэрч хөрсний болон нуурын бохирдол үүсгэх нөхцөлийн нэг болж байна.

Иймээс хяналт шалгалт хийсэн аймгийн Байгаль орчны газраас тухайн нуурын орчим үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлж, торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн стандартын шаардлага хангаагүй нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хог хаягдлыг цэвэрлүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

 

Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Lkhamaa [202.9.40.214] 2024/8/20
BZDiin 5 horoo happy town hothonii 71 bairnii urd tal Gandangiin hamar hashaand nuhen jorlon 2 bgaa tsonh ongoilgoj bolohgui umhii unerteed hetsuu bnoo
0 | 0 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/20
Улс даяар ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА…..Энэ ОРОС СОЁЛЫН нэг хэсэг болох НҮХЭН ЖОРЛОН-СОРТИР гээч юмыг бүр хуулиар хоримоор байна
1 | 0 Хариулах
Galch [103.57.92.23] 2024/8/20
Manai dari ehiin deed engeriin modon jorlongiin ugaadas tegtee tergui taa nar luu zungjingaa ursaad ochij baigaa. Bi ta nariin deerees sheej baaj baigaa
2 | 0 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/20
Одоо тэр нүхэн жорлонгоо өөрчилж соёлт хүний ёсоор амьдрах цаг чинь болсон шүү дээ….тэгээд ч чи Дарь эхээсээ хот руу орлоо гэхэд л өөрийнхөө баас шээсийг идэж ууна шд мал аа
1 | 0 Хариулах
Chaavaas [124.158.105.178] 2024/8/20
Modon jorlontoigoo notsoldsoor l
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2024/8/20
Дотоод аялал, хогны асуудал дээр цогц шийдэл олж хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсон.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.101] 2024/8/20
Нүхэнд баах нь Монголын уламжлал, ондоошил юм
1 | 1 Хариулах
💩 [66.181.186.9] 2024/8/20
omogshil
1 | 1 Хариулах
orc [202.131.229.146] 2024/8/20
ugii dr joohon mod tarimaar ym
0 | 0 Хариулах
иргэн [202.126.89.254] 2024/8/20
Агий нуур сөнөсөн газар болсон бн лэ нэл баас шээс хог амхий үнэр !
0 | 0 Хариулах
Зочин [103.126.107.196] 2024/8/20
Амралтын газруудыг ойр орчмын хэдэн га газрыг цэвэрлэх үүрэг өгмөөр юм даа. Байгалийн баялагыг ашиглаж мөнгө хийж байгаа бол ядаж ойр орчмоо цэвэрлэдэг болмоор.
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.222] 2024/8/20
Цэвэрлэ гэсэн шатаачаад ачдаг Ш А А С АН
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/20
Нүхэн жорлон бол Монгол соёл уламжлал юм
1 | 4 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/20
Нүхэн жорлон СОРТИР бол улаан оросын колоничлолоос үлдсэн орос соёлуудын нэг юм
1 | 0 Хариулах
💩 [66.181.186.9] 2024/8/20
hujaanuudad nuhen jorlon goyodono,shuud gadaa shaa
0 | 1 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/20
Хэзээнээсээ л бүх түүхийнхээ туршид нүүдэлчид гадаа ил морь харж хүндэрч хөнгөрч ирсэн түүхтэй….орос гахайнужд түүхийнхээ туршид хот орон газар байран суурин амьдарчихаад боловсон жорлонг бодож олоод зохион бүтээж чадаагүй…
0 | 0
Зочин [172.59.189.109] 2024/8/20
Huduu , hotgvi ene hog haygdal arai l bolson bnlee
0 | 0 Хариулах