ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаяр гишүүнийг сонгожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батбаярыг сонгосон байна. 

Дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй.

Далайн Батбаяр нь танилцуулга:

Боловсрол:

  • 1997-2000 он Монгол Бизнес Дээд Сургууль
  • 2000-2002 он Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
  • 2004-2007 он Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
  • 2008-2010 он Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
  • 2012-2015 он Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
  • 2014-2016 он Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент

Боловсролын зэрэг, эрдмийн цол:

  • Бакалавр
  • Магистр
  • Доктор

Ажилласан байдал:

  • 2008-2012 он Уул уурхайн төслийн менежер, удирдагч
  • 2012-2016 он Барилгын төслийн санаачлагч, удирдагч
  • 2016-2024 он “Монгол Чех Металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2023- 2024 он “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч, УИХ-ын гишүүн

Гадаад хэл:

Англи, Чех, Орос

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.185.95] 2024/8/21
Энэ одоо Хаагуур нь жирийгээд ороод ирсэн нөхөр вэ,жагсаалтын хүн л байх аль нам юм бэ дээ,за яахав дэд юм бол тэгээд болохоос доо
0 | 0 Хариулах
Сонгогч [66.181.160.90] 2024/8/21
Хэрэглэгчиин эрх ашиг гэж байгууллагад ажиллаж байсан хүн ойлгомжтой.энэ байгууллаг хүнии эрхиин төлөө юуч хиидгүй иим байгууллаг бии үгүй нь ч мэдэгддэгүйсул цалинтай нөхдиин нэг байнадаа.иим хүн их хуралд ороод бас л сул цалинт
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.94] 2024/8/20
Дэд хорооны дэд даргын дэд даргаар ккк
0 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/8/20
ишшш
0 | 0 Хариулах
1 [202.21.115.165] 2024/8/20
иш өөр өөдтөй юм алга уу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.79] 2024/8/20
Энэ ер нь Бүтэн сургууль төгссөн үү. Энд тэнд курс төгссөн юм шиг он сарууд. Чехийн сургуулиуд????. Төсвийн байнгийн хороонд мэргэжлиын хүн байвал.
0 | 0 Хариулах
Зочмн [139.5.219.100] 2024/8/19
Яасан ч боловсрол нимгэн юм. Хаана хэзээ доктор боловоо тодорхой бус
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.208] 2024/8/19
Манай монголын Удирдлагын акадёмийг сургууль гэж тооцох хэрэггүй бүртгүүлсэн байхад ямарч тэнэг хүн төгсдөг дипломоо гэрээсээ очоод л авна.
4 | 0 Хариулах
Зочин [203.91.115.53] 2024/8/19
бусад улсын жишгээр гишүүдийн нэрийн ард нь аль намаас гарсанг нь бичдэг. хурлын саналын мэдээлэлд ч намтай нь гаргадаг болгохгүй бол 126 дотроо төөрөх юм байнаа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.40] 2024/8/19
Сэлэнгийн хужаа
1 | 1 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/8/19
Хяналт гэж 3 дагч намаас байвал дээр тэгж л хянана
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.223] 2024/8/19
ДӨНГӨЖ АНХ УДААГАА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ХҮНЭЭР ИЙМ ЧУХАЛ ХОРООГ АХЛУУЛЖ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ ???
2 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/8/19
Наад данхар төсвөө бууруулах хэрэгтэй байна аа.
3 | 0 Хариулах
Japan [66.181.179.71] 2024/8/19
Mongold oligtoi suraagui bj gadaadad gaigui suraad yavsan yum bh da arai nogoo bosoo ah shig orood orood togsoj chadaagui surguuli uud bichsen bh vi de kkk
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.158] 2024/8/19
Их л сурж дээ, Монголд сурсанууд нь гавьхгүй юм
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.79] 2024/8/20
Гадаадад бас адил. Төгссөн сургуулийн нэрс дуулаагүй л юм байна.
1 | 0 Хариулах