• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

31 дүгээр сургуулийн 420 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, 31 дүгээр сургуулийн 420 суудалтай өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өгчээ. 

Тус барилга нь үндсэн хоёр давхар барилгын дээр гуравдугаар давхарт өргөтгөл барьж, 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай юм.

31 дүгээр сургууль нь 2,306 суралцагчтай хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд 1,346 хүүхдийн ачаалал хэтрэлттэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

Тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж бүрэн хамруулах боломжтой болж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

Эх сурвалж: НХОГ - Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.98.76.63] 2024/8/19
Энэ одоо л ашиглалтад орж байгаамуу хаха. 2023 онд ашиглалтад орохоор байсан шд.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2024/8/19
Shatnii bariul yamar ch hurts irmegtei yum bedee!! Huuhdiin surguuliin barilga tusgai baih yostoi bish biluu?!
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.181.198] 2024/8/19
МЭРГЭЖЛИЙН ХЯНАДАГ ХҮМҮҮС НЬ МЭРГЭЖЛИЙН ДАГУУ ХЯНААД АВДАГ БОЛОВ УУ. ЖИШЭЭ НЬ ЭНЭ ШИЛЭН ХАНА АЮУЛТАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ХАТААСАН ШИЛЭЭР ХИЙСЭН БОЛОВ УУ. БАС ШАТНЫ ХААЛТ НАМХАН БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.198] 2024/8/19
420 lmao
0 | 0 Хариулах