Уншиж байна ...

“Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь жилдээ зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Mongolia Mining 2024 олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэн 13 дахь жилдээ энэ оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна.

Mongolia Mining 2024 үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд оролцоно.

Өнөө жилийн Mongolian Mining 2024 үзэсгэлэнд Монголын 150 гаруй уул уурхайн шилдэг байгууллагууд оролцохоос гадна, БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казахстан, Солонгос зэрэг 10 гаруй орны 100-аад байгууллагууд хүрэлцэн ирж оролцоно.

зураг
 
Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах B2B уулзалтад олон улсын 10 гаруй байгууллага бүртгүүлээд байна.

Мөн жилээс жилд өргөжин тэлж байгаа Mongolia Mining үзэсгэлэн нь оролцогчид, болон зочдодоо хүрэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд энэ жилийн хөтөлбөртөө олон зүйл шинээр нэвтрүүлж байгаагийн зарим онцлогоос дурдвал:

  • Mongolia Mining 2024 үзэсгэлэн энэ жил шинэ бизнесийн таатай орчин болох B2B бизнес уулзалт зохион байгуулахаас гадна томоохон хөрөнгө оруулагчдыг урьж авчирна. Энэхүү уулзалт нь үндэсний уул уурхайн салбарын  нийт байгууллага болон бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл дээр гарахад дэмжлэг болох, салбартаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага болоод бизнес эрхлэгчид  биетээр уулзан хамтран ажиллах бизнесийн шинэ боломжийг нээх уул уурхайн шинэ дэвшилтэт техник технологийн мэдээлэл солилцох, харилцан ашигтай шийдлийг олох зорилготой юм. Одоогийн байдлаар B2B уулзалтад  олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор бүртгүүлээд байна. Мөн Казахстан, АНУ тэргүүтэй олон улсын томоохон бизнес эрхлэгчид Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн өдрүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зочлон ирэхээ мэдэгдээд байна.
зураг
 
Казахстан, АНУ тэргүүтэй олон улсын томоохон бизнес эрхлэгчид Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн өдрүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зочлон ирэхээ мэдэгдлээ.
  • Mongolia Mining үзэсгэлэн энэ жилээс Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй хамтран ажиллаж, тус зөвлөлийн гишүүн мэргэжлийн холбоодын оны хурал, семинаруудын үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулна. Уул уурхайн инженерүүд, геологичид, тэсэлгээчид, өрөмдлөгийн мэргэжлийн семинарууд зохион байгуулагдаж, уул уурхайн салбарынхан мэдээлэл авах, бусдаас суралцах, харилцаа тогтоох нөхцөлийг улам таатай болгоно.
  • Үзэсгэлэн гаргагч компаниуд харилцагчдаа урих, гэрээ хэлцэл хийх, бүтээгдэхүүний танилцуулга хийх тусгай орчин бүрдүүлэхийн тулд тэдэнд зориулан нетворкингийн танхим нээн ажиллуулж байна.
  • Үзэсгэлэнгийн үеэр шинэ тоног төхөөрөмжүүд, технологийн дэвшлийг харуулах бүтээгдэхүүний танилцуулгууд (showcase) зохион байгуулагдана. 

Үзэсгэлэнг уламжлал ёсоор уул уурхайн хамтын ажиллагааны Майнэкс Монголиа ХХК, үзэсгэлэн, эвэнт зохион байгуулагч мэргэжлийн Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Хера Экуйпмент ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр Эйч Эл Кэй Эм Эн ХХК  оролцож байна. Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл,  Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн түншээр Mining Journal сэтгүүл, mining.mn уул уурхайн мэдээллийн цахим хуудас, Bloomberg TV Mongolia хамтран ажиллаж байна.

Гурван өдрийн турш үргэлжлэх Mongolia Mining 2024 үзэсгэлэнд оролцогчид үзэж сонирхох зүйл арвин, сурах, судлах зүйл ихтэй, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд өгөөжтэй арга хэмжээнүүдээр дүүрэн байх болно.

Таныг Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнд хүндэтгэн урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187 утсаар аваарай.


MONGOLIA MINING 2024 ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

“Майнекс Монголиа” ХХК, Хан өргөө офис, Энгелъсийн гудамж, Улаанбаатар 17032

Утас: 7777 3010, 80881187: Имэйл: sales@minex.mn ; www.mongolia-mining.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.