ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/17-НД НИЙТЛЭГДСЭН
22-ын товчоо чиглэлийн замыг өнөөдрийн 23:00 цагаас эхлэн түр хааж, шинэчилнэ
iKon.MN
Нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил үе шаттайгаар хийгдэж байна.
Энэ удаад Сонгинохайрхан дүүрэг 20, 32 дугаар хороо, Номин худалдааны төвийн уулзвараас Тахилтын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчлэх гэж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
