Уншиж байна ...

Эрүүл мэндийн финтек стартап CarePay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 19
Сурталчилгаа
зураг
 

Монголын стартап экосистемийн хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Цахиурын хөндий дэх ALCHEMISTX & SILICON VALLEY RESIDENCY PROGRAM хөтөлбөрт Монгол улсаас анх удаа CarePay шалгарч, 5 сарын хугацаанд Цахиурын хөндийд байрлан глобал зах зээлд нэвтрэх боломжтой боллоо.

Тус хөтөлбөрийг АНУ-ын Калифорни мужийн Пало Алто дахь Silkroad Innovation Hub, Astanahub, Казахстан улсын дижитал хөгжил, инновац, сансар судлалын яам, Дэлхийн банк, Alchemistx нар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Төв Азийн Азербайжан, Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Монгол гэх мэт 10 орны 85 гаруй тэргүүлэгч стартапуудаас глобал зах зээлд нэвтрэх боломжтой 21 компани сонгосны нэг нь CarePay юм.

зураг
 

Тэгвэл гол баатрууд болох CarePay-чүүд гэж ямар хүмүүс байна?  

Тэд хүн бүрд хамгийн чанартай кэйр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн амар хялбараар, хамгийн боломжийн үнээр, төлбөрийн олон сонголттойгоор хүргэж иргэдийг эрүүл мэндийг технологийн тусламжтайгаар кэйрлэхийг зорьж байгаа аж.

Өөрөөр хэлбэл та Carepay апп-ыг ашигласнаар 50мянгаас 50сая хүртэл эрүүл мэнд, эмчилгээний төлбөрөө хүү шимтгэлгүй хуваан төлөх, Виртуал CARE CARD-аар 100 гаруй байгууллагаар үйлчлүүлэхдээ 3-50% хөнгөлөлт эдлэх, эрүүл мэндийн даатгалын амар хялбар үйлчилгээ болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаар ч үйлчлүүлэх боломжтой юм.

Тухайлбал одоогоор Солонгос улсын эмнэлгүүдээр үйлчилгээ авах боломжтой болсон бөгөөд удахгүй Тайланд, Турк, Япон зэрэг орнуудын эмнэлгүүдээр Carepay апп-аа ашиглан Монголын төдийгүй Төв Азийн бусад орны иргэд үйлчлүүлэх боломжтой болгохоор ажиллаж байгаа юм байна.

Carepay нь өнгөрсөн жил мөн Казахстан улсын Астана хотод Astanhub & Google for Startup's хамтарсан Silkway accelerator 2023 хөтөлбөрийг амжилттай төгсөж мөн Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд “Startup Challenge Mongolia”-2024 үндэсний аварга шалгаруулах  тэмцээнд II байранд оржээ.

зураг
 

Хэрвээ та Carepay апп татах бол ЭНД дарна уу.

Холбоо барих: 8070-2407, 1900-2407
Facebook: www.facebook.com/carepay.official
Вэб сайт: carepay.asia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.