Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард 17.6 их наяд төгрөг хүрч, өмнөх жилийн мөн үеэс 36.5 хувиар өссөн байна.
Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ нь 16.8 их наяд байгаа нь өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэсээ 38 хувиар өсөн 15.3 их наяд төгрөг болж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого 2024 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.2 хувиар нэмэгджээ.
Уг өсөлтөд
Харин зарлага өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөгөөр өсөхөд бараа үйлчилгээний зардал 2.4 их наяд төгрөг буюу хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Үүн дотор цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал 1.8 их наяд буюу 2.5 дахин өсжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!