Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 30.6 хувь буюу 9.7 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Ийнхүү өсөхөд төгрөгийн хадгаламж 39 хувь буюу 5.6 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 54.5 хувь буюу 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламжийн 17.3 их наяд буюу 86.1 хувь нь иргэдийнх, 2.8 их наяд нь байгууллага, аж ахуйн нэгжийнх байна.
Харин валютын хадгаламж энэ оны долдугаар сарын байдлаар 4.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх сараасаа 64.8 тэрбум төгрөг буюу 1.4 хувь буурсан үзүүлэлт болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!