Уншиж байна ...

2024-2025 оны хичээлийн жилд сурагчид дүрэмт хувцсаа өмсөнө

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Яамнаас сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар байлгахын тулд поло цамцны сонголттой болгохоор судалж эхэлсэн.

Гэхдээ шинэчлэлийг 2025-2026 оны хичээлийн жилд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа тус яамнаас мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд сурагчид дүрэмт хувцсаа өмсөх юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой байдаг. Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ.

Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг. Заавал үүнийг хэрэглэ гэж тулгахгүйгээр өмнөх дүрэмт хувцсаа өмсөж эсвэл поло цамц руу шилжиж болно. Гэхдээ судалгаа хийж, стандартад ороход нэг жилийн хугацаа шаардана" гэж байв.