Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 12-ний өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1,728 байгууллагын 14,717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8,000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2,199 суудлын автомашин байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл дээрх хугацаанд нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал буурна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

зураг
 
зураг
 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС