Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Газын хоолойн асуудал биднээс үл шалтгаалах нөхцөлд байгаа учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хассан"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:00 2024/08/16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/t_rvh9ebdB/

Энэ үеэр гишүүд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сайд нараас асууж тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 14 том төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Гэвч энэ дунд Монголоор дайрах газын хоолойн асуудал алга. Үүнийг тодруулъя” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Газын хоолойтой холбоотой асуудал дээр гол маргаан БНХАУ-ын CNPC болон ОХУ-ын Газпром группүүдийн хоорон дахь үнийн хэлэлцээр юм. Энэ үнийн хэлэлцээр хийгдсэний дараа Монгол Улс байр сууриа илэрхийлнэ. Үндсэндээ биднээс үл шалтгаалах нөхцөл байдалд байгаа учраас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 төслөөс хассан” гэдэг хариулт өглөө.

09:33 2024/08/16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хамгийн эхэнд хэлэлцэнэ. Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд танилцуулж байна. 