Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Инчон, Бусан чиглэлд зорчигчид хилээр нэвтрэхдээ Q-Code бөглөх шаардлагыг тус улсын "Хорио цээрийн алба"-наас ирүүлжээ.
Өөрөөр хэлбэл зорчигчид шар хуудас бөглөхгүйгээр Q-Code бөглөж, тус улсын хилээр нэвтрэх юм.
Тус цахим хэрэгжилт 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ хэмээн МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
БНСУ-ыг зорих иргэд энэхүү холбоосоор Q-Code авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!