ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН
Хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадаас Монголын баг МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
iKon.MN
Бүгд Найрамдах Болгар Улсын Бургас хотод 2024 оны наймдугаар сарын 9-14-ний өдөр зохион байгуулагдсан Хиймэл оюуны анхдугаар олимпиадаас Монгол Улсын баг мөнгөн медаль хүртлээ.
Олимпиадад нийт 33 улсын 41 баг өрсөлдсөн байна.
Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмон ажилласан ба багийн бүрэлдэхүүнд
- Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн,
- Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн,
- Оюунлаг сургуулийн сурагч Н. Батсүх,
- Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар багтсан юм.
МУИС
Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
