ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр: 17 багш нийлж, сургуулийн газрыг "орон сууц"-ны болгон өөрчилж, хувьдаа авсан үйлдэлд хариуцлага тооцно

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв. 

Энэ үеэр сургуулийн эдэлбэр газрыг хувьдаа завшсан багш нарын хууль бус үйлдлийг талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр дараах хариултыг өглөө. 

Тэрбээр "Нийтийн эдэлбэр буюу боловсролын байгууллагын зориулалттай газраас хулгайлж, хумсалж тэнд нь аминыхаа орон сууцыг барьдаг явдал бидний үеэр дуусгавар болох хэрэгтэй.

Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.

Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн хашаан дотор нэр бүхий 17 багш хэдэн жилийн өмнө дотуур байрыг нь хувьчилж авсныхаа дараа газрын зориулалтыг Засаг даргаараа “орон сууц”-ны гэж өөрчлүүлсэн байгаа юм. Энэ хууль бус явдал 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон байна.

Газрын зориулалт нь таван жилийн дараа дуусах байсан. Өөрөөр хэлбэл 2024 оны дөрөвдүгээр сарын 14-нд дуусаж, барилга барьсан байгаа юм. Ийм хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд хариуцлага тооцуулна.

Ингэж сургуулийн эдэлбэр газар, хашаа руу дайрдаг явдлыг Монголын нутаг дэвсгэр дээр гаргуулж болохгүй. Энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
105
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баясгалан. [66.181.182.248] 2024/8/18
Хулгайч,луйварчдийн хар үйлсийг залуу үеийнхэн маань таслан зогсоох сайн цаг ирдгийг үзэх нь ээ !! Сайн цаг айсуу.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.127] 2024/8/17
Газраа алдаагүй сургууль гэж бараг байхгүй дээ / сүүлийн үеийн шинэ сургуулиудаас бусад нь/. Тэр бүгдийг шалгаж сургууль бүрт нь газрыг нь авч өгч хүүхдийн суралцах орчинд сайжруулалт хийнэ ч гэж барахгүй ажил болох байхдаа...
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.165] 2024/8/19
Яг тийм Баянголын Нийслэлийн тэргүүний 13 р дунд сургууль 1984онд төгсөж байхад ямар том хөлбөмбөгийн гүйлтийн талбайтай блаа би тэнд бие халаалт хийж гүйдэг байсан газарт одоо орон сууц барьчихсан бгаад хажуугаар нь гарах тоолонд маш их харамсаж ч байдаг даа.Тэр үед байсан захирлуудыг шалгахыг хүсэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.214] 2024/8/17
Хаа бсан Ховд яахав. УБ-ын сургуулиудын хашаагаар чинь дүүрэн орон сууц бна. Тийм сүрхий юм бол тэд нарт хариуцлага тооц. Жижиг бөөс түүх яахав том бөөсүүдээ түү
6 | 0 Хариулах
Цолмон [202.126.89.176] 2024/8/17
Сургуулиудын захирлуудыг сайн шалгаж ажилд нь хяналт тавих хэрэгтэй. Хооронд нь сэлгэж ажиллуулах бодлого маш зөв. Ихэнх захирал өөрийн танил тал , ах дүүсээ ажилд аваад нэг том дарангуйлагч болчихсон. Нярав, нябо, нарийн бичиг нь өмнөөс нь ажлыг нь удирдаад, тогооч аж ахуйн ажилчдаараа хүрээлүүлээд өрөөндөө хоолоо зөөлгөж идээд заалны болон хоол зарсан орлогоо хувааж идээд явдаг болсон. Сургуулийн санхүүд гэнэтийн шалгалт сайн хийх хэрэгтэй. Эцэг эхийн зөвлөлтэйгээ хамтран эцэг эхчүүдээс мөнгө залилж иднэ.Захирлуудаа цэвэрлэх цаг болсон. Ёс зүйн зөрчилтэй хүн захирал хийж байна.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.139.239] 2024/8/17
Хотын сургуулиудын газар одоо дуусаа биздээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.80] 2024/8/16
24-р сургуулийн газраас аваад барилга, орон сууц бариа биздээ, шалгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.146] 2024/8/16
Маш зөв ажил. Орос 3 р сургуулийн захирал Соронзон тэргүүлж байгаа биз дээ. Шинэ сайдад дайсан олон л болох байх даа. Үнэн шударга байдал хэзээд ялдаг жамтай.
1 | 0 Хариулах
Иргэн [59.153.114.226] 2024/8/16
Хотын сургуулийн захирлуудаас туршлага авчээ. 24-р сургуулийн хашаанд багш нарын байр барьсан нэртэй захирал нь 3 орон сууц авсан гэж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [14.232.245.89] 2024/8/16
Хуучнаар Өсвөрийн Зохион Бүтээгчдийн төв сургуулийн (Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль) газар бас байна. Арай дэндүү…
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.54] 2024/8/16
Тэгээд сургуулийн хашаан дотор оршин суугчдын машин хөлхөлдөөд л байх юм шиг байна. Уул нь сургуулийн дотуур байр байсан 2 давхар байрыг хувь багш нар хувьчилж аваад нурааж олон давхар орон сууц болгоно гэнэ .Зохимжгүй юм . Хажуу талд нь МУИСын харъяа ховд сургуулийн хашаа нийлчихсэн байдаг.Сургуулийн хашаагаар л дамжихаас ондоо газаргүй болчихсон газар байгаа .
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.195] 2024/8/16
Сайд аа, таны сургуулийн удирдлагуудыг хооронд нь сэлгэж ажиллуулах бодлого чухал шүү, нэг дор удаад хэлэх хүнгүй болсон, дураараа, хэдэн жил болсныг жагсааж үзвэл?
2 | 0 Хариулах
Наргүй дотуур байр [66.181.186.251] 2024/8/16
ШУТИС Механик тээврийн сургуулийн ногоон байгууламжийг устган, оюутаны байрны нарыг халхлан маш том орон сууц барьсан байдаг. Оюутнууд нар үзэхгүй, сургууль орц гарц муутай болсон. Энэ ариун явдал мөн үү?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.17] 2024/8/16
2016 оноос хойш захирал болсон нөхдүүд бүгд ИХ-н гишүүдийн гар хөлүүд бгаа. Сонгон шалгаруулж орсон тохиолдол 1 ч бхгүй. Орох мөрөөр орохгүй орж ирсэн хойноо даам гарна. Өмнөх захирлуудынхаа хийсэн ажлуудыг үл ойшооно. Өөрөө л хийгээгүй бол нурааж бусниулахдаа санаа зовохгүй. Ялангуяа хотод. Тэрийгээ мундаг ажил хийж бна сургуулийн төлөө гэж донгодоно. Тийм бусармаг үйлдлийг таслан зогсоож хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр захирал тавьж баймаар бна.
3 | 0 Хариулах
Эхчүүд [59.153.112.188] 2024/8/16
Сургуулийн барилгын өмнө өндөр орон сууц барилга барьж нарыг хаасан үйлдлийг монгол улсын үндсэн хууль, хүүхдийн эрхийг зөрчсөнд тооцож эрх олгосон хүмүүс, барьж ашиг олсон хүмүүст хэрэг хүлээлгэх, улмаар барилгуудыг нураах хэрэгтэй. Нарыг нь хаасан учир анги танхимын агаар цэвэршдэггүйн улмаас хүүхдүүд маш ихээр ханиад хүрч өвчилж бна. Ангийн агаар дахь микробууд үржиж олширч учруулах хөнөөл нь нэмэгдэж бна.
1 | 0 Хариулах
Зориг [66.181.189.197] 2024/8/16
Ямарч л байсан хохирлыг нөхөн төлүүлэх хатуу арга хэмжээ авч Барилгыг дуудлага худалдаагаар иргэдэд зарах ёстой
3 | 0 Хариулах
Zochin [122.201.31.125] 2024/8/16
СБД ийн 6-р сургуулийн газрыг буцааж олж өгнө үү. Хөл бөмбөгийн талбай дээр бас л багш нарын барилга нэрийдлээр газрыг нь хулгайлж барилга барьсан. Сургуулийн захирал өөрөө тэр хэрэгт оролцсон.
6 | 0 Хариулах
Хахаха [103.161.242.113] 2024/8/16
Дийлэх нь хэдэн хөдөөний багш бх гэж хотын бүх биеийн тамирын талбай чинь орон сууц болсон барах уу хха.
4 | 1 Хариулах
Дашка [66.181.160.118] 2024/8/16
Засаг дарга ,багш нарт хариуцлага тооцож нийтэд мэдээлж байх нь зөв шүү . Мэдээлж болохгүй гэсэн үг бол ахиж хэрэг хий гэсэн үг болдог юм байна.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.198] 2024/8/15
Багшийн дээд буюу Боловсролын их сургуулийн хашаан дотор үйлчилгээний төв барьсан, Нийгмийн эрүүл мэндийн төвийн урд барьсан барилгууд зэрэг шавааралдсан балгас болгож, төрийн байгууллагын газрыг мөн их авилгадсан даа. Боловсролын их сургуулийн өмнөх замын уулзварын цагдаагийн путк байсан газарт барилга барьж тэлсээр хойш эргэсэн авто зам үзэгдэхээ байсан. 40, 50 мянгатын орон сууцны дундах газрууд битүү барилга. УБ хот, Богд уулын газрууд авилгачдын гараар орсон доо.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.187.155] 2024/8/15
Боловсролын сайдад их сургууль хамаагүй болсон байхаа да. Шинжлэх ухаан гэсэн салбар байхгүй болсон.
1 | 0 Хариулах
Зочин [103.41.93.179] 2024/8/15
Газраас нь тасалж авч өөр зориулалтын байшин бариагүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг Монгол Улсад маань ховорхон биз ээ. Энэ зөрчилд арга хэмжээ авна гэвэл бараг л улсын хэмжээний асуудал болно доо.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.214] 2024/8/15
Хариуцлага тооцох????гэвэл сүүлийн 34 жилд газар зарсан хулгайч нарыг устгахад ч багадна.Бага ,дунд сургуульд монгол хэл,уран зохиол,түүхийн хичээлийн цагийг түлхүү оруулах...гээд олон ирээдүйнхээ төлөө дуугараарай!...итгэл ч байхгүй л байна ...
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.23] 2024/8/16
Юун монгол хэл,уран зохиол.Англи хэлийг 1-р ангиас заах ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.71] 2024/8/15
33р сургуулийн хойд талын газарыг баар болгоод удаж 2000 оноос хойш
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.175] 2024/8/15
Araichdee?!!?!?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.235] 2024/8/15
Han-Uul dyyrgiin 75-r surguuliin hashaanii baruun taliin hesgiig Selbe plaza geh aj ahuin negj surguuliin zahirliin gariin ysgeer zuvshuuryylj avsan. Yyniig eseryytsej bagsh nar 2010 onii 4-r sard hural hiij baisan. Gevch yynees hoish zarim bagsh nar yanz byriin shaltgaanaar ajlaasaa garch baiv. Tednii neg bi 2010, 2011, 2014 ond 3 udaa ajlaasaa haragdaj hohirson.
9 | 0 Хариулах
Зочин [54.37.7.108] 2024/8/15
Ми даргын үеэс сургууль цэцэрлэг эмнэлгийн газруудыг хамгийн түрүүнд дээрэмдэх жишиг Монголд тогтсон.
7 | 0 Хариулах
Зочин [172.225.55.59] 2024/8/15
Орос 3 ын хөлбөмбөгийн талбай.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.196] 2024/8/15
Дийлдэг бол том авилгалдаа. Ярьж эхлээд л буугаад өгчихдөг юм дөө, өмнөх үүд нь.
7 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/8/15
Ter oros3iin soronzon odoo bga ter shorongiin hadaas Bolor edriig bugdiin suudlaas ni buulgah heregtei, gants ene ch bish dahin zahiraluudiig undur tuvshineer shalgaj baij tomiloh heregtei. Heregtei hereggui zuvluguun seminaart suuj surguuliin huuhduudee husur hayaj bgashdee ene zahiraluud. Bugdiin shineer cahdvartai humuusiig tavyaaa. Huuhduudiin bolovsrol uneheer muudaj bn, zohion baiguulalt ni muu bga, ene buhen zahiraliin uureg btal sogtuu hurtel surguulidaa irdeg bagsh nar bn
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.120] 2024/8/15
Орос 3-ын биеийн тамирын талбайг Соронзон авгай дүүдээ өгч тэрэн дээр орон сууцны хотхон босгосон байдаг юм. Соронзон бол улсын өмчийг завшсан хулгайч авгай. Шоронд орох ёстой. Залуу техникчдын ордны эргэн тойрны хашаан доторхи газрыг Жижгид сайд сургуулийн захиралтай хуйвалдаж зарсан. Одоо тойруулаад Твин тауэр, Хасу офис, баахан баар дэлгүүр, машин угаалгын газрууд байгуулсан байдаг байгаа шүү.
23 | 0 Хариулах
Зочин [103.161.242.83] 2024/8/15
Хөдөлмөрийн баатар, АҮГА Жигжидийн шунал хязгааргүй, яамд, төрийн өмчийн компаниудын ахмадын байгууллагуудад давхар бүртгүүлж тэтгэмж давхардуулж авдаг гээд боддоо
4 | 1 Хариулах
Зочин [66.181.190.158] 2024/8/16
ЖИГЖИД БОЛ ХӨГИЙН АМЬТАН. ТҮМНИЙ ХИЙСЭН АЖЛЫГ ӨӨРИЙН НЭР ДЭЭР ХАЯГЛАЖ БААТАР БОЛООД Л. ХСЭН БААСНЫ НЬ БААТАР БАЙХАВДЭЭ ЛАЛАР. ГАЗРЫН ХУЛГАЙЧ БАС НЭГ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ШДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.40] 2024/8/15
хотын сургуулиудын даварсан захирлуудын хэргийг яах вэ, шинэ сайдаа? орос 3-н соронзон, 84-н марта нтр гээд цааш явж өгнө дөө
13 | 0 Хариулах
Самбуу [66.181.160.35] 2024/8/16
Сургуулийн захирал мэдэхгүй байна байхгүй ээ. Засаг даргатайгаа хамт энэ байрнаас авах тохироо хийсэн гэж яригдсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.148] 2024/8/18
84р сургуулийн захирал асан Март сургуулийн газрыг зарж баахан байр бариулаад хамаатан садангаа оруулсан, одоо нэг баригдаж дуусаагүй балгас нь замын хөдөлгөөнд саад учруулж, хүүхдүүд хажуугаар нь явахын тулд автомашины замаар машин сүлжиж явдаг. Шунал нь дийлдэхгүй хог новшнуудыг шалгаж улсад, иргэдэд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах