Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр: Есдүгээр сарын 1-нийг нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгч байна. 

Тэрбээр хичээлийн шинэ жилийн өдөр Ням гарагт тохиож, есдүгээр сарын 2-ноос хичээл сургалтын үйл ажиллагаа жигдэрнэ гэдгийг хэллээ. 

Үргэлжлүүлэн "Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ) болон нэг, зургаадугаар ангийн сурагчид, эцэг эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах байдлаар есдүгээр сарын 1-ний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 

Өөрөөр хэлбэл нүсэр бус төсөр байдлаар есдүгээр сарын 1-ний үйл ажиллагааг явуулна. Харин есдүгээр сарын 2-нд Даваа гарагаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлнэ.

Их, дээд боловсролын сургалтын байгууллага 2024 оны есдүгээр сарын 2-ны Даваа гарагт нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн бодлого чиглэлтэй уялдуулж эхлүүлнэ.

Тухайлбал түгжрэлтэй холбоотой авах арга хэмжээ болон цагийн зохицуулалт хийх зэрэг асуудал багтаж байгаа" гэлээ.