Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын хамгийн том нэгдсэн платформ ACTIVE GARDEN төслийг жишиг төслөөр онцоллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Улс орны өнгө төрхийг тодорхойлогчид болох барилгын салбарыг нэгтгэдэг хамгийн том платформ Барилга.мн Шинэ суурьшлын бүсэд жишиг тогтоож буй ACTIVE GARDEN төслийг онцоллоо.

Барилгын салбарт Олон улсын жишгийг нэвтрүүлж буй ACTIVE GARDEN төсөлд хүрэлцэн ирж, практик туршлага солилцох уулзалт хийж, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Барилга МН ТУЗ-ийн дарга Г.Батсүх, МУ-ын зөвлөх инженер Ц.Ганбат, Актив Гарден төслийн гүйцэтгэх захирал С.Золжаргал нар оролцлоо. Тэд онцлохдоо:

зураг
 

Барилга МН ТУЗ-ийн дарга Г.Батсүх:

Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхаж буй өнөө цагт хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн  бүтээн байгуулалтын өрсөлдөөн бий болсон нь сайшаалтай.

Монгол улсын хүн амын төвлөрөл нийслэл Улаанбаатар хотод жилээс жилд нэмэгдэж нийт хүн амын тал хувь буюу 47,8% амьдарч буй судалгаа бий.  Тиймээс барилгын салбар тасралтгүй хөгжих, зөв цэгцтэй төлөвлөлтийг хийж  амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ бий болж байна.

Хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хот өргөжин тэлж ШИНЭ СУУРЬШЛЫН бүс буюу Яармаг, Нисэх чиглэлийн бүсийг бодлогоор хөгжүүлэх болсон. Энэ бүсэд төслүүд өөр өөрийн онцлогоор өнгөлж байна. Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон орон сууцны борлуулалт 2024 оны эхний хагас жилийн байдлаар анхдагч зах зээлд 203, хоёрдогч зах зээлд 1,793 байгаа нь бусад дүүргээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Шинэ суурьшлын бүсэд хэрэглэгчийн сонирхлыг татах гол үзүүлэлт нь чанартай амьдрах боломжийг бүрдүүлж буй цогц  төлөвлөлтийг бий болгож буй. Энэ бүсэд өөрийн содон төрхөөрөө ялгарч, Жишиг төсөл болон түүчээлж буй барилгын төслийг бид онцлон зочилсон нь Active Garden Residence юм.  

зураг
 

МУ-ын зөвлөх инженер Ц.Ганбат:

Дэлхий дахинд барилгын салбар техник, технологитойгоо хөл нийлүүлэн алхаж, гэрлийн хурдаар хөгжиж байна. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт нээлт, хөгжлийг хамгийн түрүүнд шингээгч нь барилгын салбар байдаг. Бид одоог өмнөхтэйгөө харьцуулж, өмнөхөөс одоог үргэлж дээрдүүлэхийг хичээдгийн жишгээр барилгын салбар ч мөн адил үргэлж сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлдэг.

Барилгын салбарын  чанар гэдэг ойлголт нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан, стандартад нийцсэн байх гэсэн үндсэн үзүүлэлттэй. Шинэ суурьшилд  хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага гэдэг ойлголтод нийцсэн хотхон ACTIVE GARDEN төсөл юм. Энийг л бид сайн төлөвлөлттэй, сайн хотхон буюу олон улсын жишигт хамгийн дөхсөн гэж ярьдаг. Үйлчилгээ, сургууль, тоглоомын талбай ногоон байгууламж энэ бүхэн барилгыг тодорхойлох маш том хэмжүүр хэрэглэгч төвтэй төлөвлөлт болж байна.

Дэлхий нийтийн жишгээр чанартай барилгыг боломжит бүх цаг хугацааны туршид, цэг бүрд хяналт хийснээр үнэлдэг маш том дүрэм үйлчилдэг. ACTIVE GARDEN төслийн хэрэгжүүлсэн бас нэгэн том дэвшил нь хяналт. Тэгвэл ACTIVE GARDEN өөрсдийн хяналтын инженерүүдээс гадна хөндлөнгийн хяналтын байгууллагуудаар давхар хяналт хийлгэж байна. Энэ чинь л чанартай гүйцэтгэлийн маш том эхлэл юм.

зураг
 

Active Garden төслийн гүйцэтгэх захирал С.Золжаргал:

Active Garden төслийн хамт олон бид Монгол инженерүүдтэйгээ хамтран барилгын салбарт шинэ хуудсыг нээж, хөгжил дэвшилд бүтээн байгуулалтаараа өнгө нэмэхээр зорин ажиллаж байна.

Бид орчин цагийн барилгын чиг хандлагыг дагах биш, шинээр тодорхойлох үйлсэд бодитой алхам хийж байна. Хот суурин газар суурьшмал амьдрах нийгмийн хэрэгцээ бий болсон өнөө цагт байгальд ойр, байгалийн эрчим хүч болох нарны тусгал, агаар, салхи зэргийг өдөр тутмын амьдралдаа жигд хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхийг зорьсон билээ.

Тиймээс бид барилгын архитектурын шийдлээ трапиц хэлбэртэйгээс гадна ташуу хийцлэлтэйгээр  төлөвлөхөөс гадна талбай, ногоон байгууламжийг барилгын нийт талбайн  70% шийдэж өгсөн нь Актив гарденд амьдарч буй гэр бүлийн гишүүн бүрийн тав тухыг хангахад  бидний гол зорилго оршиж байна.

Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхдүүдэд Шинэ суурьшлын бүсэд Олон улсын хөтөлбөртэй улсын сургуулийг төлөвлөсөн нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай төсөл болж байна. Сайн боловсролыг авахын тулд зорьж очих шаардлагагүйгээр Шинэ суурьшлын бүсэд ч дэлхийн боловсролыг эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлсэн нь бас нэгэн онцлог билээ.

Дэлхий дахинд барилга хэмээх ойлголт нь гоё тансаг гэхээс илүүтэй байгаль очинд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг шингээсэн үзүүлэлтээрээ эрэмбэлэгдэж байна. Active Garden төсөл эх дэлхийд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг нэвтрүүлж, хүрээлэн буй орчноо ногоон байгууламжаар төгөлжүүлэн, хүнийг хэрэгцээг нэг дор шийдсэн цогц төлөвлөлтүүдээрээ шинэ суурьшлын бүсэд ЖИШИГ ТОГТООЖ байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.