2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг яаралтай горимоор хэлэлцэхээр боллоо
10:32 2024/08/15
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн дараа Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэх горимоор өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Ингэснээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
10:09 2024/08/15
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаан дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, яаралтай хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, яаралтай хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, яаралтай хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл
ШУУД ҮЗЭХ:
10:32 2024/08/15
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн дараа Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэх горимоор өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Ингэснээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
