Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Да хүрээ захын нэгдүгээр эгнээнд машин зарж байгаа ченжүүдэд сануулаад ойлгохгүй бол машинуудыг нь ач

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчмын авто замын эвдрэлийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр засварлахаар шийдвэрлэлээ. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Да хүрээ захын нэгдүгээр эгнээнд машин зарж байгаа ченжүүдийн машиныг ачихгүй бол энэ зам хэдэн цагаар түгжрээд байна. Нийтийн эрх ашиг гэсэн зарчмаа л бодно шүү дээ. Гэтэл зөвхөн хувийн эрх ашгаа бодоод л зарах гэж байгаа машинуудаа Да хүрээ захын нүүрний эгнээнд зогсоогоод байна. Ченжүүдэд зөндөө сануулаад ойлгохгүй байгаа бол ачна" гэв.