• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтолгой орчмын ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн.

Улмаар Шархад буюу Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, авто замд эвдрэл үүсээд буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх байршилд ажиллалаа. 

Дээрх авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг наймдугаар сарын 30-нд шалгаруулна. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т авто замын засварын ажил эхлэхээс өмнө хөрсний усыг зайлуулах ажлыг Засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай хийх шаардлагатай. Мөн Авто плазагаас Хангай хотхон хүртэлх авто замын инженерийн шугам сүлжээний системийн зураг төслийг гарган дээрх ажилтай уялдуулан ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон юм.

Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан "Баянзүрх дүүргийн 10, 24 дүгээр хороо, Амгалан, Шархад, Эрдэнэтолгой орчмын нийт дөрвөн байршилд булаг ундарсан. Хөрсний усыг шийдэхгүйгээр шинээр газар ухан авто зам хучвал ахин өөр газраас ус ундрах эрсдэлтэй. Уг байршлуудад ус зайлуулах шугам анхнаасаа хийгдээгүй.

Иймээс инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Эхний ээлжид авто замыг иргэд зорчиход саадгүй болгохын тулд хөрсний усыг хүлээж авах шүүрт худгууд хийн, хамгийн ойр байрлах хөрсний усны шугамд холбоно" гэв.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 61 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Ингэхдээ ус зайлуулах шугам сүлжээтэй хийж байгааг албаныхан онцолж байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.60] 2024/8/15
Санаснаас манайхан ажил хийхээрээ хагас хугас дуусгаад хог новш, илүүдэл юмаа цэвэрлэж ачиж явахгүй орхиод явчихдагийг болиулах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
КК [103.212.162.39] 2024/8/15
Энэ хэсгийн зам аймаар юм билээ,гүнзгий нүхнүүд, шугамын хэдэн автобус нь Улсынх тулдаа л явдаг байх гэмээр ,,ккк ЗАМ ТЭЭВРИЙН СААД,ГАЦААНЫ СААД ЭНЭ ТЭР НЬ ХАЙЧИВ,,,,,,Нямбаатар нь уг нь их түргэн очдог гэсэн таг,,,,хувийн унаатай хүмүүс нэг л явсан бол энэ хэсгээр явахгүй байгаа шууд гүн нүхэнд нь машины эд анги гэмтэхээр аймаар нүхнүүд,
1 | 0 Хариулах
Зочин [153.242.158.130] 2024/8/15
Нямбаатар дарга л ирж байж асуудал шийдэгддэг жишиг тогтлоо шүү. Энэ удирдлага доор нь бгаа хүмүүс юугаа хийдэг бнаа ямар ч санаачилга бхгүй. Хүний өмнөөс амьдарч бгам шиг ажилдаа сэтгэлгүй хандах юм
2 | 0 Хариулах