Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус ашиглаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ус зөвшөөрөлгүй ашигласан нэр бүхий компанийн зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон талаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-наас мэдээлэв. 

Тодруулбал Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Би Ти девелопмент" ХХК нь ус ашиглах зөвшөөрөл, гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулж байсныг тус аймгийн Байгаль орчны газраас илрүүлжээ.

Зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тус компанийн уурхайн ус ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйл.Ус ашиглагчид олгох зөвшөөрөл

  • 28.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана.
  • 28.2.Ус ашиглах хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:
  • 28.2.1.ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;
  • 28.2.2.ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;
  • 28.2.3.хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;
  • 28.2.4.барилга байгууламжийн зураг, төсөл;
  • 28.2.5.үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;
  • 28.2.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт тус тус байна.