ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мандуул: Нийт 158 га талбайг хамрах Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг нийтдээ 158 га талбайд хийхээр төлөвлөж буй. 

Одоогоор газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж буйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэллээ. Тэрбээр өнөөдөр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хамт Сэлбэ дэд төвийн талбайд ажилласан юм. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул "Сэлбэ дэд төвийг 158 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байгаа нь энэ богино хугацаанд амжилттай үзүүлэлт. Одоогоор нүхэн жорлонгуудын газрыг ариутгах, хог цэвэрлэх гэх мэтчилэн бэлтгэл ажлууд хийж байна. Энэ нь сар орчмын хугацаанд үргэлжилнэ. Түүний дараа бүтээн байгуулалт буюу орон сууцны барилгын ажлууд эхэлнэ. 

Цоо шинээр том бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Үүнд стандартаа мөрдөж, дор хаяж 40 хувь нь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн" хэмээв.

Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "Дэд төв байгуулснаар хотын төвийн төвлөрөл саарна. Хүний болон эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна гэсэн чиглэлийг барьж байгаа" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.233] 2024/8/14
энэ гацаа мэдрэл, Дэмбэрэлийн арчаагүй хүргэн албан тушаал болгонд сэлгэж дураараа зайдлах юмаа. тэнэг амьтан
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.74] 2024/8/14
Энэ бууны нохой албан тушаал болгон дээр суудаг хэн хурдан зайлаач ийм бууны нохдыг хурдан зайлуулаач
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.94] 2024/8/14
Ene gazar goliin hundii tul gol hesgiig ni park bolgoh ni zuv! Zuvhun zah daguu baishin barih heregtei!
2 | 0 Хариулах
Зочин [202.70.43.104] 2024/8/14
6, 7 буудал н хавиар хуучнаасаа гэр хороолол ихтэй хөрсний бохирдол ихтэй газар да. Сайн ариутгаад бушуу хороолол барь нүхэн жорлон нүүсний утаанаас садьж байвал
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2024/8/14
Амгалангийн дулааны станц шиг том чадлын дулааны станц барьчихаж чадахгүй байж битгий гуцаад байгаачээ
1 | 1 Хариулах