Уншиж байна ...

ХХБ Өвөр Монголын банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 14
Сурталчилгаа

Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Өвөрмонголын банкны хамтран зохион байгуулсан “Санхүү, мөнгөний хөнгөлөлтийн бодлогыг үр дүнтэй холбож, Умардад чиглэсэн нээлттэй бодлогод үйлчлэх” гурван талт арга хэмжээнд оролцлоо. Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон арилжааны банкнуудаас гадаад хөрөнгө оруулалттай болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад санал болгож буй онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулга хийлээ.

Тус арга хэмжээний үеэр Худалдаа, хөгжлийн банк болон Өвөрмонголын банк худалдааны санхүүжилтийн зээлийн шугам батлуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар ХХБ-ны харилцагчид БНХАУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээ хүү, шимтгэлийн таатай нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх үүд хаалга нээгдэх ба цаашлаад, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, дэмжих чухал ач холбогдолтой юм.

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын банкны зах зээлд тэргүүлэгч арилжааны банкны байр сууриа хадгалж, дэлхийн 28 банк, санхүүгийн байгууллагаас баталсан 250 гаруй сая ам.долларын зээлийн шугамаар дамжуулан харилцагч нартаа төрөл бүрийн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.