ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 сургууль, 14 цэцэрлэг шинээр баригдаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцов.

зураг
 

Тус дүүргийн хувьд ерөнхий боловсролын 63 сургуульд 61 мянга гаруй хүүхэд суралцдаг бол 141 цэцэрлэгт 29 мянган хүүхэд сургуулийн өмнө боловсрол эзэмшдэг. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 сургууль, 14 цэцэрлэг шинээр баригдаж байгаа. Нийслэлээс хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалтыг хийсний үр дүнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байна.

Цаашид сургалтын чанарыг сайжруулж хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд анхаарч зарим ажил арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг нийслэлийн засаг даргын орлогч онцолсон.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [203.91.116.130] 2024/8/21
Жагсаалтыг нь байршилын хамт ил нийтэлж болдоггүй юм уу, сургууль, цэцэрлэгийн асуудал хэрхэн шийдэгдэх шалтгаалан шинэ суурьшилын бүсэд цаашид амьдрах эсэхээ иргэд шийднэ ш дээ
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.184] 2024/8/14
ХАН-УУЛ дүүргийн 17-18- хооронд л лав харагдах сургууль цэцэрлэгийн шав алга магадгүй орон нутгийн сонгуулийн шоу байж магадгүй!!! Урьд сонгуульд яг ийм аргаар сонгогдож байсан!!! Гэвч дараагийн сонгуулиар тэр нөхдүүд маань солигдчихсон өөр газарт нөгөө юм яричихсан явж байдаг!!! Одоо яг үнэнээсээ хийж өгөөч Нямбаатар дарга минь!!!
0 | 0 Хариулах