Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах 350 метр шугам угсарч байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бороо орсны дараа ус их тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсдэг газруудад ус зайлуулах шугам хоолой угсарч буй.

Энэ жил нийт 13 газарт ус зайлуулах шугам хоолой угсрахаар төлөвлөснөөс найман ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн  ус ихээр тогтдог зургаан байршилд төсвийн тодотголоор ус зайлуулах шугам хоолойг шинээр хийхээр болсон юм.

Тодруулбал

  • Нарны гүүрний урд хэсэг
  • Энхтайваны гүүрний доод хэсэг
  • Яармаг
  • 22-ын товчоо
  • Тахилтын нүхэн гарц
  • Төмөр замын төв буудалд ус зайлуулах шугам угсарна. 

Эдгээрээс эн тэргүүнд Тахилтын нүхэн гарцад 350 метр шугам хоолойг өчигдрөөс угсарч эхэлсэн байна. Ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцээхээр төлөвлөжээ. 

https://www.facebook.com/UlaabaatarMedee/videos/3827533464193295