Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.ДАШЦЭРЭН: 300 ХӨРӨНГӨТӨНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА “10-11” ДАХИН ӨСГӨХ САНАЛ ТАВИНА

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 12
Сурталчилгаа

2024.08.16-ны өдөр “Хөрөнгөтөн” хаалттай форум зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан, Үл хөдлөх хөрөнгийн салбарын 16 жилийн туршлагатай, зах зээлийн судалгаанд суурилсан, олон улсын стандартаар бүтсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн “Мастер групп’’-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй тус компанийн үүсгэн байгуулсан “Мастер Инвестмент Менежмент” компанийн “Хөрөнгийн оруулалтын сан”-ийн талаар ярилцлаа.

зураг
 

- Монголын санхүүгийн зах зээлд Үл хөдлөх хөрөнгийн сан байгуулагджээ.  Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа тус санг яагаад байгуулах болов?

Үл хөдлөх хөрөнгийн салбарт ихээхэн хэмжээний мөнгөн дүн эргэлдэж байдаг ч цөөн хэдэн групп компани, чинээлэг хүмүүс л өгөөж хүртэж ирсэн. Олон хүн үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулж, өгөөж хүртэх сонирхолтой байдаг ч ганц хүнд ийм боломж олддоггүй. Нөгөө талд хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын олон төслүүд байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр хэрэгцээний хооронд “гүүр” тавих үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн сан Монголд байсангүй. Гэтэл олон улсад альтернатив хөрөнгө оруулалт хөгжиж, Америкчууд л гэхэд үл хөдлөхийн салбараасаа өндөр өгөөж хүртээд хэвшчихжээ. Харин Монголд орон сууц худалдаж аваад мөнгөө түгжчихэж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн сангийн үйл ажиллагаа хөгжөөгүйтэй холбоотой. Тиймээс бидэнд 1-т салбарын мэдлэг, 2-т судалгааны нөү-хау буюу арга техник, туршлага, 3-т шууд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн төслүүд байгаа учраас олон жилийн өмнөөс зорьж, компанийн алсын хараандаа тусгасан сангийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Сангийн гол зорилго нь хамгийн ашигтай байршилд, ирээдүйд үнэ цэн нь өсөх төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийг нэгтгэх, нөгөө талд сайн төслүүдийг хөрөнгө оруулалтаар хангах зорилготой юм. Өөрөөр хэлбэл хоёр талын эрэлтийг холбох “гүүр”-ийг тавьж байна.

- Сан нь ямар төслүүдэд хөрөнгө оруулах вэ? Нэгж эрхээ худалдаж эхэлсэн үү?

Бид саяхан СЗХ-оос зөвшөөрлөө авсан. Харин санхүүгийн зөвлөхөөр Монголын хөрөнгийн зах зээлд хурдтай шинэчлэлтийг авчирч буй Голомт Капитал үнэт цаасны компани ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаа нь тус санг цаашид олон улсын тавцанд гаргах алсын хараа руу ойртоход маш том давуу талыг олгож байна. Бид сангийн эхний хаалттай арилжааг Go.to Market худалдаа үйлчилгээний төвийн төсөл дээр хийхээр бэлтгэж байна.  Цаашид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн судалгааг харгалзаж, үнэ цэнтэй байршилтай, олон улсын чиг хандлагад нийцсэн, урт хугацааны менежменттэй сайн төслүүдэд хөрөнгө оруулна.

- Хөрөнгө оруулагчийн хүртэх өгөөжийн хувьд ямар хүлээлттэй байна вэ? 

Энэ төсөл дээр бид хөрөнгө оруулагчдад 10 жилийн хугацаанд 11Х+ өгөөжийг олгоно гэж тооцож байна.  Жишээлбэл өнөөдөр та 100,000 төгрөг санд хийвэл 10 жилийн дараа 1.1 сая төгрөгтэй болно гэсэн үг юм.  Үүн дээр нэмээд 2023 оноос эхлэн хөрөнгө оруулалтын сан татваргүй болсныг тооцвол хөрөнгө оруулагчид өндөр өгөөж хүртэх бүрэн бололцоотой. Үл хөдлөх хөрөнгө нь инфляцаас хамгаалагддаг. Хувьцаа, бонд гээд хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдээс хамаарал багатайгаараа онцлогтой. Мөн бид үл хөдлөх хөрөнгийн тогтмол өгөөжийг төсөл хэрэгжүүлэгчийн өсөлттэй уяж хэрэгжүүлэх (өгөөж хүртэх) стратегийг баримтлахаар төлөвлөж байна.  

Санхүүгийн зах зээлд маш сонирхолтой, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаад хөрөнгө оруулагчдын өмнөөс ихэд олзуурхаж байна.

зураг
 

“Хөрөнгөтөн” хаалттай форум

www.hurungutun.mn

9911-1449

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.