Багшийн хөгжлийн ордонд
09:00 цагт Сургуулийн Өмнөх Боловсрол болон Ерөнхий Боловсролын Сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлтийг зохион байгуулна.
Тус нээлтийн үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хэвлэлд нээлттэй яриа өгнө.
Үндэсний аудитын газрын 401 тоотод
11:00 цагт Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн "Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн ашиглалтын байдалд Монгол Улсын Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхимаас хийх аудитын нээлтийн хуралдаан болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
10:00 цагт "Ногоон автобус"-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал болно.
Боловсролын яамны байранд
12:00 цагт Боловсролын сайд их, дээд сургуулийн захирлууд, харьяа хүрээлэнгүүдийн удирдлагатай уулзалт зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!