Парисын 33 дугаар зуны олимпын наадмыг Монгол улсын тамирчид нэг мөнгөн медальтай өндөрлүүллээ.
Нэгж медальд оногдох хүн амын тоогоор нь харьцуулбал Монгол улс нэг медальд 3,504,751 хүн оногдсон үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын 57 дугаарт эрэмбэлэгджээ.
Энэ нь Монгол улс хамгийн анх 1964 оны Токиогийн наадамд оролцож эхэлснээс хойших хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Гэхдээ үүнд ганц ч медальгүй ирж байсан 1964 оны Токио, 2000 оны Сиднейн зуны олимпуудыг тооцоогүй юм.
Монголчууд 1968 оны Мехикогийн зуны олимпоос дөрвөн медаль авч, нэгж медальд оногдох хүн амын тоо 296,798 хүрсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байжээ.
Тухайн үед Монгол улсын хүн амын тоо 1,187,194 байсан юм.
Харин сүүлийн жилүүдэд хүн амын тоо өссөн ч олимпоос авах медалийн тоо буурч байгаа нь тааруу үзүүлэлт болж байна.
Парисын зуны олимпын наадамд Карибын тэнгисийн 112,579 хүн амтай Гренада арал улс хоёр хүрэл медаль авч, нэгж медальд оногдох хүн амын тоогоор дэлхийд тэргүүлжээ.
Жагсаалтын хамгийн сүүлд 1.4 тэрбум хүн амтай ч зургаан медаль авч, нэгж медальд 234,151,666 хүн оногдсон үзүүлэлтээр Энэтхэг улс бичигдсэн байна.
Нэгж медальд оногдох хүн амын тоогоор дэлхийд тэргүүлсэн зургаан улс:
Эх сурвалж: medalspercapita.com, BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!