"Парис 2024" зуны олимпын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр болж дууслаа. Тус төрөлд манай улсаас ОУХМ Г.Хишигсайхан, ОУХМ Б.Мөнхзаяа нар оролцсон юм.
Г.Хишигсайхан 2:33:26 үзүүлэлтээр 47 дугаар байрт, Б.Мөнхзаяа 2:33:27 үзүүлэлтээр 48 дугаар байрт шалгарсан амжилттайгаар энэ удаагийн олимпын наадмыг өндөрлүүлж байна.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од зургаа дахь олимпын наадамдаа оролцсон. Тэрбээр энэ амжилтаараа марафоны түүхэнд дээд амжилт тогтоосон нь онцлох үйл явдал боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!