ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: М.Анхцэцэг 10 дугаар байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдлөө.

Манай тамирчин огцом өргөлтөөр 100 кг-ийг амжилттай бүртгүүлсэн ч дараагийн хоёр оролдлогоор 106, 108 кг-ийг захиалсан ч амжилттай болгож чадаагүй юм.

Ингээд түлхэлттэй өргөлтөөр эхлээд 120 кг, дараа нь 125 болгож ахиулсан ч гурав дахь оролдлогоо гүйцэтгэхээс татгалзжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Анхцэцэгийн бэртэл сэдэрсэн бололтой.

Энэ жинд 13 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 10 дугаар байр эзэллээ. 

Ташрамд Норвегийн Сольфрид Коанда огцом өргөлтөөр 121 кг, түлхэлттэй өргөлтөөр 154 кг-ийг бүртгүүлснээр олимпын рекорд тогтоов. Нийлбэр дүнгээр 275 кг болсон нь ч олимпын рекорд тогтооход хангалттай байлаа.

Мөнгөн медалийг Египетийн Сара Ахмед (117 + 151 нийт 268 кг), хүрлийг Эквадорын Нэйси Дажомес (122 + 145 нийт 267 кг) хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ХАХА
7
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг