Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд дагах барилдаан хийж буй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхон ДАШТ-ий алт (2021), мөнгөн медальт (2018) Болгарын Биляна Дудоватой 3:1-ээр ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо.
Ингэснээр манай тамирчин медалийн төлөөх хариуцлагатай барилдааныг олимпын мөнгө (2020), дэлхийн гурван удаагийн аварга (2019, 2021, 2023) Киргизийн Айсулуу Тыныбековатай хүч үзнэ.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 00:15 цагаас эхлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!