ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, борлуулж буй зөрчлийг арилгуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны хороолол дунд болон өрхийн хэрэглээний 0.07 га газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тухайн байршилд ажиллалаа.

Тодруулбал орон сууцны хороолол дунд иргэн Д.Батсайхан худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар анх газраа өмчилж байсан. Гэвч 2003 оноос хойш газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулсаар өдийг хүрчээ. Иймд тухайн иргэнд шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгах 30 хоногийн хугацаа өгөв.

Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг явах зам дагуу өрхийн хэрэглээний газар дээрээ буюу суурьшлын бүсэд хоёрдогч түүхий эд худалдан авдаг хэд хэдэн цэг бий. Эдгээр байршилд 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нөлөөллийн үнэлгээ, шинжилгээ хийсэн.

Шинжилгээгээр хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс газраа зориулалтын бусаар ашиглан, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг байгуулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй иргэдтэй зөвшилцөн, байршлыг шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

зураг
 

Энэ үеэр хотын дарга Х.НямбаатарӨмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглах хэрэгтэй. Нийтийн орон сууцны хороолол дунд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, мөн гэр хороололд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн энэ мэт зүй бус үйл ажиллагаа явуулж болохгүй.

Иймд Сонгинохайрхан дүүрэгт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хашаанд, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Цагаан давааны хогийн цэгийн хашаанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна.

Цаашид суурьшлын бүсэд энэ мэт газраа зориулалтын бусаар ашиглаж, бусад оршин суугчид болон, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байдлыг зогсооно” гэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.177] 2024/8/12
ЗӨВ ЗӨВ, ГАЗАР ЯМАР ЗОРИУЛАЛТААР АВСАН ТҮҮНИЙХЭЭ ДАГУУ Л АШИГЛАХ ЁСТОЙ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.231] 2024/8/11
Нямбаатар даргын шийдвэр маш зөв байна. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2024/8/10
“хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулсаар”- энэ чинь ХУДАЛДАА гэдэгт багтдаггүй юм уу ? 🇲🇳 Улсын иргэн өмчилсөн газартаа луувангаа тарина уу, машины сэлбэгээ зарна уу хэнд хамаатай ?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.240] 2024/8/10
Хүн өмчилсөн газартаа юугаа хийх нь өөрийн дур. Зориулалтын дагуу ашиглах гэдэг шаардлага зохимжгүй. Харин байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж бгаа үйлдлийг зогсоож торгох, үйл ажиллагааг зогсоох шаардлагатай.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.186] 2024/8/10
Ёстой зөв шүү. Өөрийнх нь эзэмшил бол бусдыг боддоггүй, нийтийн зам талбайг ихээр бохирдуулдаг байдлыг алигах хэрэгтэй байсан юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.136] 2024/8/9
Орон сууцны голд, дэргэд байх нь арай дэндэнээ.
1 | 0 Хариулах
Улаан комментчин Commie [202.9.46.174] 2024/8/9
Энэ хамгийн сүүлийн зураг бол арай сэрүүднэ ээ. Үнэн даам.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.40] 2024/8/9
ГАЗАР ӨМЧИЛСӨН ЭЗЭМШСЭН АШИГЛАСАН ЗОРИУЛАЛТААРАА Л БАЙ! ГАЗРЫН ӨМЧЛӨЛ БОЛ АЖ АХУЙН ЗОРИУЛАЛТААР ОЛГОГДДОГГҮЙ ШҮҮ!
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/8/9
Яаж ийм орк байж чаддаг байнаа?
2 | 0 Хариулах
зочин [202.21.96.212] 2024/8/9
орон сууцны дунд хашаа татчихсан түүхий эд байгаа нь арай дэнднээ,
3 | 0 Хариулах
Уншигч [66.181.180.198] 2024/8/9
2 догч түүхий эдийг тэгээд яаж цуглуулах вэ, иргэдийг хааж боохоо өмнөө барих юм.
1 | 10 Хариулах
Зочин [66.181.190.62] 2024/8/9
Зориулалтынх нь журмаар ашиглах хэрэгтэй
2 | 0 Хариулах