ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд зориулж мэдээлэл, сургалт зохион байгуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурал (УИХ)-ын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өчигдөр зохион байгуулжээ. 

Энэ удаагийн парламент нь Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуульд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй гэдгээрээ онцлогтой.

Шинэ гишүүдэд зориулсан сургалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Улсын Их Хурал олон нийтийн төлөөллийг бүрэн хангадаг, олон нийт нь хүлээн зөвшөөрдөг, гишүүд нь олон нийтийнхээ төлөө ажиллаж чаддаг парламент байх ёстой.

Парламентын засаглалыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд өөрөө институц болж чадсан үед  улс төрийн намуудыг дэмжих, цаашдаа төрийн бодлогод өөрсдийн хүч оролцоо, бодлого, хөтөлбөрийг оруулж чаддаг тогтолцоог бий болгох нь чухал.

зураг
 

1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санааны дагуу хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох үйл явц үргэлжилж, өнөөдрийн байдлаар УИХ-аас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Эдгээрийн 437 нь нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг, заавал биелэгдэх шинжтэй, байнгын үйлчлэлтэй байгаа бол бусад 443 хууль нь тодорхой хугацаанд үйлчлэхээр заасан, нэг удаагийн шинжтэй байна.

Нөгөөтээгүүр, зарим хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулалт хийх, хуулийг ерөнхий байдлаар баталж, албан тушаалтны өнгө үзэмжээр боловсруулан батлан мөрдүүлдгээс үүдэн хүнд суртал, давхардал, хийдэл, чирэгдэл бий болох, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил ч гарах нөхцөлийг бүрдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлтэй 2,500 орчим журмаар төр-иргэний харилцааг зохицуулж байна. Хуулиас давсан журам нь иргэдэд хүндрэл чирэгдэл үүсдэг" хэмээн ярьжээ.

зураг
 

Тус сургалтаар дараах сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс мэдээлэл, танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулсан байна. Үүнд:

  • УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ”,
  • УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур  “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”,
  • УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль”,
  • Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн “Улсын Их Хурлын гишүүний төсөв, хангамж”,
  • МУИС-ийн профессор, доктор Д.Бумдарь “Парламентын мөн чанар, лобби”, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн орлогч дарга Т.Тамир “Төрийн ордны хамгаалалт, эрх зүйн байдал”
зураг
 

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд холбогдох мэдээллийг өгчээ.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Тэр [78.136.233.168] 2024/8/10
Ядаж хэн дуртай нь хаана дуртай, хэзээ дуртай газраа хамрын доорх ангархайгаа тархи гэдэг юмаараа сайн тунгааж бодож байж (хэрэв тунгааж чадвал) ангайлгавал, авиа гаргавал таарна даа....хэлсэн, сануулсан юм байгаа биз дээ....
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.67] 2024/8/9
Хаха гишүүний сургалт гэж байс байнаа? Бид бас сууя
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.40] 2024/8/9
МИНИЙ БАХ ТАВ ЁСТОЙ ХАНАЖ БАЙНА! ӨӨРСДИЙГӨӨ ИХЭД БОДЧИХСРН ПЭЭДГЭР ЮМНУУД ГАХАЙ НАРАА ШОДОЙ САМБУУ ХҮЧИНЧИН НРМТОЙБАЯР НАР ШИГЭЭ Л ЮМНУУД БАЙДАГ ШДЭЭ!
2 | 0 Хариулах
Зочин [202.21.121.147] 2024/8/9
Төмөр замын гахай Нарантуяа суухгүй юм уу
2 | 0 Хариулах
Tumur [202.70.43.141] 2024/8/9
Жагсаалт гэж ёстой жагсаалт юмаа.Сонголтгүй сонголт нэрээр ямар юмнууд төрийн тооноор орж ирээд юу хийх гээд байгаагаа заалгаж байгаа юмуу хаашаан
3 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2024/8/9
Гахай Нарааг сайн суулгаачээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.247] 2024/8/9
Ёооо одоо бас нөгөө хэдээ сургах гэж маниусын төлсөн мөнгөөр баахан үргүй зардал. Нара мэтийн лайвчин, хэрүүлч гаруудыг эргүүлэн татах ёстой. Нөгөө чухам мерит зарчим энэ тэр гээд байсан юу болсон бэ???? Жагсаалт гэж муухай юмаар эвгүй гарууд ороод ирэх юм, юугаа ч мэдэхгүй, чадваргүй
4 | 0 Хариулах
Tumur [202.70.43.141] 2024/8/9
МОНГОЛ ТӨРД БЭЛТГЭГДСЭН ТҮШЭЭД АЖИЛЛАХ ЁСТОЙ.ТӨРИЙН БОСГО ӨНДӨР БАЙГ!!!
2 | 0 Хариулах
Tumur [202.70.43.141] 2024/8/9
odoo surgahaas uur yahav.Turiin ajliig turliin ajil meteer oilgood irsen nuhduud tsuungui baigaa.Mongol turiin undur shuu!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.29] 2024/8/9
хог шаарнууд юуу ч мдхгү юуу ч хиихгү шү дээ тр даравгар лайвчны дүү энэ трүүд бл зайлааа эргүү ацц
4 | 0 Хариулах
Mgl [202.126.89.205] 2024/8/9
yugaa ch medehgui ortson garuud zunduu bndoo. eruusuu yg yu ruu orj, yu hiih gj baigaagaa medehgui medreluud turd ortson baidag naasan. ortson hoino ni surgah bish orohoos ni umnu surgaachee maluud min
4 | 0 Хариулах