2024 оны наймдугаар сарын 8-нд 16:43 цаг орчимд Япон улсын Миязаки мужийн Хюүганадад төвтэй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
7 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход дагалдах газар хөдлөлт нь анхныхыгаа давж, 8 баллаас дээших асар хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай ажээ.
Энэхүү газар хөдлөлт нь "Нанкай Трап" газар хөдлөлтийн бүсийн захад болсонтой холбогдуулан Япон улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргав.
Засгийн газраас “Дараагийн асар хүчтэй газар хөдлөлт заавал болно гэсэн үг биш” ч гэсэн гамшиг учрах магадлалтай бүс нутгийн иргэд гамшгийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалаад байна. Засгийн газрын зүгээс газар хөдөлсөн бүс нутгийн эдийн засгийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийн сацуу гамшгийн тогтолцоог байнгын бэлэн байдалд оруулж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах ажээ. Түүнчлэн иргэдээс нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг саатуулах хуурамч мэдээлэл тараахгүй байхыг уриаллаа.
Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл идэвхэжсэн бөгөөд ойрын 2-3 хоног, сунжирвал долоо хоногийн хугацаанд 7 балл орчмын газар хөдлөлт болох магадлалтайг мэргэжилтнүүд сануулж, сэрэмжлүүлж байна.
Харин энэ удаа гаргасан "Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" гэсэн хоёр дах шаталбарын анхааруулга гарсан үед:
Японы Токаи, Тонанкай, Нанкай, Хюганонада гэсэн 4 бүсийг нэгтгэн “Нанкай Трап мега-газар хөдлөлтийн бүс” гэж үздэг.
Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо”-ноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80% гэж тооцоолжээ. Газар хөдлөлтийн төв нь Шизүокагийн Сүрүга булан, Кюүшюү орчмын далайн гүн байх бөгөөд газар хөдлөлтийн хамгийн их хүч Нагоя, Токүшимад 7 балл, Осака орчимд 6 ба түүнээс дээш балл байх болно.
10 жилийн өмнө хийгдсэн хохирлын урьдчилсан таамаглалаар Японы зүүн хэсэг болон баруун хэсгийн ихэнх бүс нутагт асар хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 30 метрээс дээш өндөртэй асар том цунами үүсэж, далайн эргийн бүс нутгууд цүнамид нэрвэгдэнэ. Сүүлийн үед гаргасан тооцоогоор 230 мянга орчим хүн амь үрэгдэж, 2.09 сая орчим барилга байшин барилга нурж, гал түймэрт өртөх буюу сүйрэх магадлалтай.
Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!