Энэ зун бороо их орсны улмаас 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүсжээ.
Улмаар "Да хүрээ" гудамж буюу Эрдэнэ Толгой гудамжны уулзвараас Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу тогтмол ус тогтсон байна. Үүнээс үүдэн тус чиглэлийн авто замд эвдрэл үүссэн аж.
Тиймээс усны ундаргын урсцын голдирлыг залах ажил хийсний дараа авто замыг шинэчлэх юм. Тус авто замд үүссэн эвдрэлийг хусаж, тэгшлэн шинэчлэлтийн ажил эхлэх хүртэлх хугацаанд түр арга хэмжээ авч байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!