ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлнэ

ikon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эрүүл Мэндийн Яамны Б танхимд

11:00 цагт Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад төрийн дээд шагнал гардуулна.

МОГУЛ тауэр, 1601 тоотод

11:00 цагт Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас 207,000 сонгогчийн сонгох эрхийг хамгаалахаар долдугаар сарын 1-нд Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргасан. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц хянан үзэж, маргаан үүсгэх шийдвэр гаргасантай холбогдуулан Шинэ намаас мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын шатрын холбоо анх удаа ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-19-нд зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид мэдээлнэ.

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы А танхимд

13:00 цагт Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдийн их авшгийг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи дээдэс айлдах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг