Улаанбаатар хотын унд ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээ
Гэрээний дугаар: RQI # MCA-M/CF/WSSA/CS/11
Улаанбаатар хот, Монгол Улс
2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын МСС-ийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
Монголын МСС нь зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий этгээдийг Улаанбаатар хотын унд ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
Зөвлөх компанийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Чадварын үнэлгээний аргаар шалгаруулна. Энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй.
Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, “Request for RQI for CS for Developing a Plan to Eliminate Rust in UB’s Consumer Water Supply” гэсэн гарчиг бүхий цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрд авах боломж бүрдэнэ.
Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж, бүртгүүлсэн зөвлөх компаниудад хүргүүлнэ.
Зөвлөх компанийн чадварын мэдээллийг Улаанбаатар хотын цагаар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө Зөвлөхийн чадварын тухай мэдээлэл ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор хүлээн авна. Мэдээллийг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
Specific Procurement Notice (SPN)
Consulting Services for Developing a Long-Term Plan and Recommendations to Eliminate Rust in Ulaanbaatar’s Consumer Water Supply
RQI# MCA-M/CF/WSSA/CS/11
Ulaanbaatar, Mongolia
August 09, 2024
The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of approximately three hundred fifty million Dollars (US $350,000,000) (“MCC Funding”). The Government, acting through the Millennium Challenge Account – Mongolia (the “MCA-Mongolia”), intends to apply a portion of the MCC Funding to eligible payments under a contract associated with this Request for Qualification Information. Any payments made by the MCA-Mongolia under the proposed contract will be subject, in all respects, to the terms and conditions of the Compact and related documents, including restrictions on the use and distribution of MCC Funding. No party other than the Government and the MCA-Mongolia shall derive any rights from the Compact or have any claim to the proceeds of MCC Funding. The Compact and its related documents can be found on the MCC website (www.mcc.gov) and MCA-Mongolia website (http://mca-mongolia.gov.mn).
The Compact program addresses one of the country’s most binding constraints to economic growth: costly access to water and sanitation. The Compact will assist the Government in meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through a Water Supply Project, consisting of three closely related investment activities:
MCA-Mongolia now invites eligible firms to submit their Qualification Information for the Consultancy Services for Developing a Long-Term Plan and Recommendations to Eliminate Rust in Ulaanbaatar’s Consumer Water Supply. Details of the services are provided in the Terms of Reference of the Request of Qualification Information (RQI) Document.
The Consultant firm will be selected in accordance with the procedures for the selection of Consultants’ Qualification Selection (CQS) set out in the MCC Accountable Entity Procurement Policy & Guidelines, which are provided on the MCC website (https://www.mcc.gov) and this procurement is open to all eligible consultant firms as defined in the RQI.
To register and request the complete RQI, interested parties should send an e-mail with the subject line “Request for RQI for CS for Developing a Plan to Eliminate Rust in UB’s Consumer Water Supply” to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com with a copy to procurement@mca-mongolia.gov.mn. Interested Consultants should provide their full contact information in the email message. This will also ensure that interested consultants receive the updates regarding this RQI.
Any clarifications needed shall be submitted in writing to Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, cc to procurement@mca-mongolia.gov.mn no later than August 19, 2024, by 3:00 pm Ulaanbaatar Time. MCA-Mongolia will consolidate all submitted requests for clarifications and will issue a Q&A document no later than August 21, 2024, by 3:00 pm Ulaanbaatar Time.
The Consultants’ Qualification Information relevant to the assignment must be uploaded to the submission link as specified in the RQI document no later than August 26, 2024, at 3:00 pm local time in Ulaanbaatar, Mongolia. Only electronic submissions will be permitted (submission through email and hard copies will not be accepted). Late proposals will be rejected.
Millennium Challenge Account–Mongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!