ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 59 хувьтай үргэлжилж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг e-Mongolia платформоор хүлээн авч байна.
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 142,150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59% нь хүсэлтээ амжилттай илгээжээ.
Насны байдлаар авч үзвэл
- хоёр настай 17,059
- гурван настай 20,704
- дөрвөн настай 22,375
- таван настай 23,569 буюу нийт 83,711 хүүхдийн цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээгдээд байгаа юм.
Бүртгэлийн эхний шат 2024 оны наймдугаар сарын 18-нд дуусна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
