ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хадбаатар: Энэ сарын 9-10-нд нийслэлд үргэлжилсэн бороо орох тул ус их тогтдог газруудад насос байршуулсан

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр наймдугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. 

Улмаар голын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрч болзошгүй байгаа юм. 

Иймд Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-ын Шуурхай штаб 24 цагаар ажиллан бэлэн байдлыг хангуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Хадбаатар танилцуулав. 

Тэрбээр "Дүүргийн Онцгой комиссуудаар эрсдэлтэй бүсэд хайрга дайрга, шуудайтай элс бэлтгүүллээ. Мөн ус ихээр тогтдог газруудад шаардлагатай үед хэрэглэхээр насосууд байршуулаад байна. Баянзүрх, Багануур, Налайх, Хан-Уул дүүрэгт буюу Тэрэлж, Туул, Хэрлэн голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар өнөөдрөөс эхлэн заавар зөвлөмж, анхааруулга, мэдэгдэх хуудас өгч байгаа. 

Ялангуяа Маршалын гүүрний баруун талын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй иргэд та бүхэн аюулт үзэгдэл болж болзошгүй өдрүүдэд худалдаа үйлчилгээгээ зогсоож, зохион байгуулахгүй байхыг анхааруулъя. 

Бороо орсны улмаас орон сууцны В1 давхруудад ус орж болзошгүй байгаа тул Сууц Өмчлөгчдийн Холбоо(СӨХ)-д бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. 

Эрсдэлтэй бүсэд байгаа амралтын газрууд амрагч авахгүй байх, айл өрхүүд нүүн шилжиж аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна. 

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж, шаардлагуудыг биелүүлэхийг онцгойлон анхааруулъя" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.159] 2024/8/9
одоо 15 болчихвол тэгж айхтар бороо орохгүй эээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.169] 2024/8/9
Зам дээр борооны ус тунах грашийн давхарт хөрсний ус өргөгдөн гарах гэх мэт байдлууд ихсэх нь ээ. Боломжтой бол замын усны зайлуулах шугамыг голд ойр газар гол руу хоолойдож урсгавал зохилтой байхын.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.187.2] 2024/8/9
Ulsiin niislel ntr 😂
0 | 0 Хариулах
Ажлаа хий [202.9.40.240] 2024/8/9
Ус зайлуулалтын мастер төлөвлөгөө гаргаад шууд газраа хүчээр чөлөөлөөд дэлбэлхийг нь дэлбэлээд усаа зайлуулдаа: Бүхэл бүтэн улс гэчээд усаа ч зайлуулж чадахгүй, авилгалчин дарга нарынхаа гайгаар хотоороо усандаа живээд түгжрэлдээ хамаг цагаа бараад ямар тэнэг их тэвчээр вэ... тэвчээрт хязгаар байдаг биздээ
3 | 0 Хариулах
Зочин [103.79.157.102] 2024/8/9
Хонинуунд алуулахаар ачаа машины тэвшин дээр ямар их тэвчээртэй зогсоогоороо явдаг гэж бодож байна
0 | 0 Хариулах
зочин [103.99.103.99] 2024/8/8
бороо орсны дараа ус тогтоод байгаа газруудаа мэдэж авчаад, нэн шаардлагатай газрууддаа "Борооны ус зайлуулагч"-ыг ухаж хийгээчээ. Юун насос вээ. больмоор юмаа.
5 | 0 Хариулах
хаха [202.9.40.240] 2024/8/9
газар чөлөөлөх гэхээр нэг авилгалч нь газар олгоцон байгаалдаа, улс ухаантайн бол нийтийн эрх ашгийг 1-т тавиад шууд газраа хүчээр чөлөөлөөд шуудуугаа татчих хоншоортой аавын хүү гарахгүй л байна
1 | 0 Хариулах
Зочин [45.133.5.113] 2024/8/8
Гэр хорооллын олон мянган нүхэн жорлонгийн баас шээс үерт урсаж хотын бүх хөрс шороог бохирдуулах нь хамгийн заваан сэжигийн байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.116] 2024/8/8
Голын мөс зайлуулна ус соруулнаа ... тэгээд л болоо ш дээ өөр юм хийж чадашгүй нээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.49] 2024/8/8
Усан сангаа байгуулаачч ээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.13] 2024/8/8
ямар усан сан?
0 | 0 Хариулах
зочин [202.21.115.130] 2024/8/8
Нацос зарна, түрээслэнэ. @NEWSTARTUP
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.217] 2024/8/8
Энэ граж подвалд нь ус дүүрдэг үнэтэй амбааруудыг авахаа болиочээ
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.178] 2024/8/8
Арчаагүй орон
7 | 1 Хариулах
Зочин [45.133.5.113] 2024/8/8
Арчаагүй монголчууд.
2 | 0 Хариулах