Уншиж байна ...

2024 оны эхний хагас жилийн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тойм

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 7
Сурталчилгаа
зураг
 

Үл хөдлөх хөрөнгө нь хүний амьдралын гол хэрэгцээ болох оршин суух, аж төрөх боломжийг бий болгодгоороо бусад эд баялагтай харьцуулбал хамгийн их ашиг тустай. Мөн хүний амьдралын хамгийн чухал бөгөөд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ. Тэр ч утгаараа хүүхдийн сургууль цэцэрлэгтэй ойр, тоглоомын талбай ногоон орчинтой, барилгын чанар өндөр гээд маш олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний эцэст бид сонголтоо хийдэг шүү дээ. Үл хөдлөх нэг талаараа хүний анхдагч хэрэгцээ мэт боловч нөгөө талдаа мөрөөдөл хэмээх тодорхойлолтод багтахуйц насан туршийн хөрөнгийн баталгаа юм.

зураг
 

2023 онд эдийн засаг тогтворжиж, өмнөх оноос 7.0% өслөө. Хил,боомтуудын ​үйл ажиллагаа цар тахлын өмнөх хэвийн байдалдаа эргэн орсноор уул уурхайн ​салбар(+23%) болон түүнийг дагалдаж тээврийн салбар (+39%) хамгийн өндөр ​өсөлттэй байсан бол өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбар 9% агшсан гэх мэтээр эдийн засгийн өсөлт салбар бүрд харилцан адилгүй ​байна.

зураг
 
зураг
 

2020 оны байдлаар нийт хүн амын 46.0% нь Улаанбаатар хотод оршин суудаг байсан бол энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2050 он хүртэлх хүн амын өсөлтийн хэтийн төлөвөөс харахад Монгол улсын нийт хүн амын тоо 5,003,938 болон 2022 оноос 50% өсөх төлөвтэй байгаа ба нийт хүн амын 50.5% нийслэлд оршин суух тооцоо гарчээ.

зураг
 

2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 19,196 айлын орон сууц ашиглалтад орсон бол 21,316 (суудлын тоогоор) сургууль, соёлын барилга ашиглалтад оруулжээ.

Оны нийт гүйцэтгэлээр нийт 4,411,023.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий барилга байгууламж ашиглалтад оруулсан бөгөөд 2,056,622.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий орон сууцны барилга ашиглалтад оруулжээ.

зураг
 

2024 оны 5-р сард 336.55 тэрбум төгрөгийн зээлийн олголт шинээр хийгдсэнээр нийт зээлийн үлдэгдэл 8.28 их наяд төгрөг боллоо. 82.3% буюу 6.81 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл нь Улаанбаатар хотын зээлдэгчийн зээлийн үлдэгдэл байна.

зураг
 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэг эзэмшигчээс нөгөө эзэмшигчид шилжихэд улсын бүртгэлийн газар бүртгэл хийгддэг. Энэхүү бүртгэлийн тооноос жилдээ нийт хэдэн үл хөдлөх хөрөнгө зах зээлийн эргэлтэд орж буйг мэдэх боломжтой.

зураг
 
зураг
 

2024 оны 6-р сарын байдлаар шинэ орон сууцны 1мкв -ын дундаж үнэ 4.1 сая₮ -т хүрсэн бол хуучин орон сууцны 1мкв -ийн дундаж үнэ 3.87 сая₮ байна.

зураг
 

2024 оны эхний хагас жилийн  байдлаар Монгол улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 308 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд нь 1,284 агент, 328 брокертойгоор үйл ажиллагаа эрхэлж буйг энэ салбарын зохицуулагч Санхүүгийн Зохицуулах Хороо мэдээллээ. Та үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа заавал мэргэжлийн лицензтэй компани болон агентуудаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Нийт лицензтэй агентуудын 85% нь RE/MAX компанид ажилладаг байна.

зураг
 

RE/MAX MONGOLIA бүсийн 2024 оны  эхний хагас жилийн борлуулалтын тайлан уншигч таны гарт хүрэхэд бэлэн боллоо.

зураг
 

RE/MAX-чууд  2024 оны эхний хагас жилдээ 677 тэрбумын борлуулалт хийсэн бөгөөд төлөвлөгөөний биелэлт 121% -тай байна. Мөн өмнөх оны энэ үетэй харьцуулан харвал 31.6% -ийн өсөлтийг үзүүлж амжилттай ажилласан байна.

зураг
 

Энэ салбарын тэргүүлэгч RE/MAX-чууд  2024 оны эхний хагас жилд 9265 ширхэг үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулж үйлчлүүлэгчдэдээ мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгийг олоход тусалж 22.6% -ийн өсөлт үзүүлжээ.

зураг
 

RE/MAX-чууд  2024 оны 6-р сарын байдлаар 677 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 31.6% -ийн өсөлттэй ажилласан байна.

зураг
 
зураг
 

RE/MAX-чууд 2024 оны 2-р хагас жилээс эхлэн тогтвортой байдлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг зорилго болгоод байна.

Агентын дата мэдээллээс харахад RE/MAX MONGOLIA бүсийн нийт агентуудын дундаж нас 36 байна.

зураг
 

Бүсийн 2024 оны эхний хагас жилийн шимтгэлийн орлого 23.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 59.7% -ийн өсөлт үзүүлсэн байна.

зураг
 

2023 оны эхний хагас жилийн хувьд 1 агентад ногдох шимтгэлийн орлогын хэмжээ 2.8 сая₮ байсан бол 2024 оны эхний хагас жилийн хувьд 3.9 сая₮ болж өссөн үзүүлэлттэй байна.

зураг
 

RE/MAX-ын агентуудын дундаж орлого Монголын улсын цалингийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 62.5%-аар өндөр байгаа нь энэ чиглэлийн ажил мэргэжил маш эрэлттэй байгааг харуулж байна.

зураг
 

RE/MAX-ын үл хөдлөх хөрөнгийн дата санд одоогоор 269,800 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй, Монгол улсын 330 төслийн мэдээлэл бүртгэлтэй нь Монгол дахь хамгийн том дата санд тооцогдож байна. RE/MAX-ын агентууд бүхий л хотхонуудын үл хөдлөх хөрөнгийн үнийг сүүлийн 9 жилээр харьцуулж аль хотхон, аль байрлал хамгийн их үр өгөөжтэйг өөрийн дата сангаасаа хараад л танд зөвлөх бүрэн боломжтой байдаг. 

зураг
 

RE/MAX-чуудын нийт борлуулсан орон сууцны дундаж үнэ 207.9 сая₮ байна.

зураг
 
зураг
 

Үл хөдлөх хөрөнгийн талаар шийдвэр гаргахдаа та заавал мэргэжлийн агентад хандаж зөвлөгөө авч байгаарай. Учир нь ялангуяа анх удаа үл хөдлөх хөрөнгө авч байгаа хүмүүс сэтгэл хөдлөлдөө автаж буруу шийдвэр гаргах маш өндөр магадлалтай байдаг. Улаанбаатар хотын аль бүст, аль хотхонд байр авах, түрээслэхэд хамгийн өгөөж өндөртэй, таны хэрэгцээ шаардлагад нийцэх тэрхүү шийдвэр бол таны амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн нэг гэдгийг санаарай.

Эцэст нь үл хөдлөх хөрөнгийн мэдээ, мэдээлэлтэй ойр байж зах зээлийн мэдээллүүдийг тогтмол авч байх нь таныг ухаалаг шийдвэрт хөтлөх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.