Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Засгийн газрын байрыг нүүлгэх байршлыг тодорхойлох, туннел гаргах ажлын хүрээнд нөхцөл байдалтай нь танилцсан

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Засгийн газрын байрыг нүүлгэх, туннел барих, гүүрэн байгууламж гаргах зэрэг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. 



Тэрбээр хэлэхдээ "Засгийн газрын гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг нэгтгэснээр ирэх Даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Төсвийн тодотгол нь зорьж байгаа төслүүдийг урагшлуулахад чиглэнэ.

Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн өчигдөр Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннел, гүүрэн байгууламж гаргах, Туулын хурдны замаас хэрхэн Засгийн газрын шинэ байгууламж барих холболт хийх вэ зэргээр нөхцөл байдал дээр мэргэжлийн байгууллагын төлөөллүүдтэй очиж, танилцсан.

Төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд олон улсын жишгийн дагуу зөвлөх үйлчилгээ авах төсвийг төсвийн тодотголд суулгаж өгч байгаа.

Үүний дараа зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах зардлуудыг шийдвэрлэх юм. Төсвийн тодотголын гол зорилго нь хүлээгдэж буй төслүүдийг урагшлуулах, олон улсын зөвлөх үйлчилгээг авахад бүрэн чиглэнэ" гэдгийг хэлж байлаа. 

"Германы парламентын судалгааны хүрээлэнгээс тодорхой зөвлөгөөг авсан"

Мөн "Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилснаар онцлог. Талууд гэрээгээр үүрэг хүлээж байна гэсэн үг.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дотор бүсчилсэн хөгжлийн бодлого гэх тухайлсан бүлэг бий. Үүн дотроо хэрэгжүүлэх нэр бүхий таван төсөл, бүс болгон дээр хийгдэх томоохон төслүүдийг жагсаасан.

Засгийн газрын тэргүүлэх чиглэл 15 мега төслийг оруулсан. Тухайлбал 

  • Хүний хөгжлийн бодлогыг авч үзэж байна. Тус бодлого нь боловсрол, эрүүл мэнд болон хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэлтэй.
  • Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор орон сууцны бодлого хэрхэн явагдах, эрүүл мэнд, боловсролын бодлого хэрхэн үргэлжлэх вэ гэдэгт салбар дундын уялдааг зохицуулна.
  • Хүртээмжтэй цомхон төр гэсэн агуулга руу илүү хандаж байгаа. 

Гурван нам гол төслүүдээ хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах чиглэлд зорилтуудаа дэвшүүлсэн.

Бид саяхан Герман улсад очиж, ажиллалаа. 

Герман улс 1949 оноос хойш Эвслийн засгийн газар байгуулсан туршлагатай. Эвслийн Засгийн газрын хамтарч ажиллах сайн туршлагуудыг нь хамтарсан Засгийн газрынхаа гэрээнд тусгахаар саналуудыг оруулж байгаа.

Тиймээс Германы парламентын судалгааны хүрээлэнгээс тодорхой зөвлөгөөг авч, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сайн саналуудыг танилцуулсан" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/485176847574584