ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тархи хөргөөх эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж нутагшуулснаар нярайн эндэгдэл 40 хувиар буурна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад тэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах баг бүрджээ. 

Энэхүү баг нь дараах таван үндэсний багийг ахалж ажиллана. Үүнд:

  1. Нярайн тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах үндэсний баг
  2. Нярайн уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах үндэсний баг
  3. Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах үндэсний баг
  4. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний баг
  5. Дутуу төрөлтөөс сэргийлэх үндэсний баг

Дээрх цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой төдийгүй эх, нярайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг утгаар нь нутагшуулах боломж бүрдэх юм.

Тухайлбал тархи хөргөөх эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж нутагшуулснаар нярайн эндэгдэл 40 хувиар буурах аж. 

Үндэсний багууд хүний нөөцөө чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны удирдамж батлуулах, шаардлагатай шинэ технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцүүдийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн хүний нөөцийг наймдугаар сараас суралцуулахаар болсон төдийгүй зарим баг тусламж үйлчилгээгээ энэ оны арваннэгдүгээр сараас эхлэхээр төлөвлөж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мэргэжилтэн [202.55.188.124] 2024/8/8
Энэ ч харин зөв технологи бна, орчин үеийн эрүүл мэндийн салбарт гарч байгаа шинэ технологиудыг монголд богино хугацаанд оруулж ирэх талаар судалж, суурьшуулах ийм багуудыг дэмжиж санхүүжүүлж байвал илүү үр ашигтай. Манай орон цомхон шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.101] 2024/8/7
Манай эмч нар сайн шд. Даанч эрүүл мэндийн салбартаа системтэй хөрөнгө оруулалт хийдэггүй, ЭМ шинжлэх ухааны лаборатори техник технологи байхгүйгээс хэдэн арван жилээр хоцорч явдаг лдаа. Яг үнэндээ бүх салбарт системийн хандлагатай, бас тодорхой стандарт бий болгочихвол хөгжөөд л ирнэ дээ. Энэ намууд үнэхээр их гай болж бгаан. Хог новшнуудыг парламентад оруулж ирэх юм.
0 | 0 Хариулах