Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-ын мэдээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний хагас жилд 953.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 23 хувь буюу 178.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин зарлага нь энэ оны эхний хагас жилд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 335.5 тэрбум төгрөгөөр өсжээ.
Монгол Улсын хэмжээнд 2024 онд эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцан төлөх 140,570 малчин бий. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 42,386 малчин буюу 30 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцан төлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!