ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын биет бус өвийг сурталчлах зорилгоор "Нүүдэлчин" фестивалийг энэ сарын 16-18-нд зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд наймдугаар сарын 16-18-нд болно. 

Тус арга хэмжээг соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулах аж. 

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар

  • Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах
  • Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох
  • Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. 

Мөн хүн, байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. 

 

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [45.133.4.44] 2024/8/6
Бас л наадам уу?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/8/6
Чи явж ажлаа хийгээч, атаархахын оронд. Энэ хүмүүс Монголд валют оруулж ирэхээр арга хэмжээ зохиож байна. Наадам бол энэ хүмүүсийн ажил.
2 | 0 Хариулах
💩 [66.181.189.60] 2024/8/6
💩
2 | 0 Хариулах