Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.НАЗЫМ: МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 5
Сурталчилгаа

2024.08.16-ны өдөр зохион байгуулагдах “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр Монгол улсын эдийн засагт стратегийн нөлөөтэй дэд бүтцийн төслүүдийг танилцуулах гэж буй Эм Ай Си Си (Mongolia International Capital Corporation) ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Б.Назымтай ярилцлаа.

зураг
 

- Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?

Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэг нь хөрөнгө оруулалтын шийдвэр бие даан гаргах, эдгээр шийдвэртэй холбоотой эрсдэлийг зөв үнэлэхэд шаардагдах туршлага, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын стратегийн чиглэлээр гүнзгий мэдлэг, их хэмжээний хөрөнгө удирддаг хувь хүн эсвэл байгууллагыг хэлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид ихэвчлэн зохицуулалтын шаардлага, стандартад захирагддаг, эрсдэлийг удирдах, бууруулах чадвартай, богино хугацааны ашиг олохоос илүү урт хугацааны үнэ цэнийг бий болгоход голлон анхаардаг. Бусад өндөр хөгжилтэй улсын жишгийг харахад мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын шийдвэрээрээ зах зээлийн чиг хандлага, компанийн стратегид нөлөөлж бизнесийн өсөлтийг дэмждэг ба санхүүгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Мөн зах зээлд хөрөнгийн үнэ тогтоох, зах зээлийн үр ашгийг дээшлүүлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог.

- Монголд мэргэжлийн хөрөнгө оруулагчид байгаа юу?

Өндөр хөгжилтэй улс орнуудад санхүүгийн хөрөнгийн 70-80 хувийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид удирддаг бол хөгжиж буй оронд энэ үзүүлэлт нь харьцангуй бага байдаг. Манай улсын хувьд 2013 оноос хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин бий болсон. 2024 оны 1-р улирлын байдлаар нийт 6 хамтын хөрөнгө оруулалтын сан, 38 хувийн хөрөнгө оруулалтын сан бүртгэлтэй байна. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн төрөл сонголт нэмэгдэж байна. Олон улсад мэргэжлийн хөрөнгө оруулагчаар оролцоход тодорхой шалгуур тавьдаг. Манай улсад нээлттэй зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн тодорхой шалгуур байдаггүй ч, биржийн бус зах зээлд хөрөнгө оруулагч хувь хүн нь сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс дээш, эсхүл 500 сая төгрөгөөс дээш цэвэр хөрөнгөтэй байх, хуулийн этгээдийн жилийн орлогын хэмжээ нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй, өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй байх гэсэн шаардлага тавьдаг. Эдгээр шалгуурыг хангах боломжгүй жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу сангуудаар дамжуулан хөрөнгө оруулах хэрэгцээ бий болж байна. Мөн сүүлийн үед эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дагаад гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид Монгол улсын хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон. “Эм Ай Си Си” ҮЦК ХХК-ийн хувьд сүүлийн 2-3 жилд гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас 565 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг биржийн бус зах зээлд татан төвлөрүүлсэн.

- Монголд хөрөнгө оруулалт хийх төслүүд хангалттай байна уу?

Монгол улсын эдийн засаг 2023 онд 7.1%-иар өсөж хамгийн өндөр эдийн засгийн өсөлт үзүүлсэн улсуудын нэг болсон. Уг өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа Оюутолгойн уурхай зэрэг төслүүдийн өсөлтөөс ихээхэн шалтгаалсан. Энэхүү эдийн засгийн сэргэлтийг хувийн хэрэглээ болон эдийн засгийг сэргээхэд чиглэсэн төсвийн бодлогоор дэмжсэн. Энэхүү өсөлтийн үр дүнд уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарууд болон түүнийг дагаад бусад салбарууд мөн хөгжсөнөөр хөрөнгө оруулах олон боломжууд, төсөл хөтөлбөрүүд бий болж байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд томоохон хэмжээний ашигт малтмал олборлох, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг өгөөж өндөртэй олон төсөл бий. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого" болон бусад хөрөнгө оруулалтыг дэмжсэн санаачилгууд нь тогтвортой, олон талт хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгож, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлж байна. Ингэснээр дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас гадна, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын Монгол улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.

зураг
 

Хөрөнгөтөн хаалттай форум

www.hurungutun.mn

9911-1449

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.