ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/03-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын хэсэг эвдэрсэн тул түр замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна
IKON.MN
Өчигдөр орсон аадар борооны улмаас A0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 258 км-т байрлах 12 у/м гүүрний дөхөх далан үерийн усанд угаагдаж нарийссан байна.
Зам хариуцагч "Поларис рөүд инжeнeринг" ХХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд дээрх гүүрний ойролцоо түр зам гарган тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





