Уншиж байна ...

Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Хужирт орох замд гүүр нуржээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Өвөрхангай аймгийн Онцгой Байдлын Газар

Усархаг борооны улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Хужирт орох замд гүүр нурсан гэдгийг тус аймаг дахь Онцгой Байдлын Газраас мэдээлэв.

Иймд иргэд, зорчигчид, аялагчдыг автомашины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлаа ханган туулах чадварыг тооцоолон татлага, тросс авч явахаас зөвлөсөн байна.

Түүнчлэн онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.