Уншиж байна ...

Авто замын засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 14 чиглэлийг түр өөрчилнө

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар (НТБГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал 

  • Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хороо
  • Энэбишийн өргөн чөлөө
  • Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш 23:00 цагаас наймдугаар сарын 06-ны 06:00 цагийн хооронд зам хаах юм. 
Иймд тус замаар зорчдог нийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Түр хугацаанд өөрчлөлт оруулах автобусны чиглэл: 

  1. Ч:73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"
  2. Ч:69б "Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг"
  3. Ч:39 "Сансар – 3,4-р хороолол"
  4. Ч:38 "ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст"
  5. Ч:24б "ТЭЦ 4 - 3,4-р хороолол - Гандан"
  6. Ч:24а "Зүрх Уул /Чингэлтэй/ - 3,4-р хороолол /эцэс/"
  7. М:4 “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”
  8. Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог"
  9. Ч:81 "3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал"
  10. Ч:2 "Ч2 Шархад-МУБИС-3,4-р хороолол"
  11. Ч:58 "3,4-р хороолол – ТЭЦ-3"
  12. Ч:54 "Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт - Баянхошуу"
  13. Ч:20а Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори
  14. Ч:21б "Булгийн 19-р гудамж – 3,4-р хороолол – Вокзал

 

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар